Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД “ТУСГААР ТОГТНОЛЫН ХӨШӨӨ” СҮНДЭРЛЭЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.05 /
Монгол улсын тусгаар тогтнолын үйл явц бүртэй салшгүй холбоотой, бидний нэрлэж заншсанаар “Ялалтын талбай”-д Монголын төрт ёс, түүхэн уламжлал, үе үеийнхний тэмцэл ялалтыг илтгэн харуулсан “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” сүндэрлэлээ. Ийнхүү ард түмний бахархал болсон есөн хөлт цагаан туг, гал, нар, сар зэрэг тусгаар тогтнолын билэгдлийг агуулсан гэрэлт хөшөө бүхий талбай 2011 оны 6 дугаар сарын 5ны өдөр нээлтээ хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга С.Батболд энэхүү  нээлтийн ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ Өнөөгийн та бид бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсдаа эрх чөлөөтэй, энх амгалан амьдарч буй нь үндэс угсаа газар шороо, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үе үеийн эх оронч эрэлхэг хөвгүүд, ахмад үеийнхний хатуу ширүүн сорилтуудыг халуун амь бүлээн цусаа хайрлахгүй даван туулж чадсан агуу их үйл хэргийн үр дүн билээ. Энэхүү гэрэлт хөшөө нь тэдний маань тэмцэл зүтгэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч, хойчийн үеийнхэнд сануулсаар байх болно гэлээ.

Мөн тэрээр өнөө ба ирээдүй үеийнхэн маань тусгаар тогтнолоо хичээл зүтгэл, үнэн сэтгэл, бодит бүтээн байгуулалтаар бататган бэхжүүлсээр байх учиртайг тэмдэглээд Монгол улсын минь тусгаар тогтнол, бүрэн эрх байдал батжин бэхжиж, ард түмний минь золбоо хийморь өөдлөн бадрах болтугай хэмээн ерөөлөө. Түүхэнд тэмдэглэснээр Богдын хүрээ байгуулах газрыг шинжиж явсан эрдэмтэн, мэргэд ар Халхын нутгийн баруун хэсэгт “Чингэлтэй” хэмээх билэгтэй сайхан уулын энгэрт Сэлбийн голын сэргэлэн шар дэнж /одоогийн Чандмань төвийн ард/-ийг сонгон шав тавьсан түүхтэй. Ийнхүү энэ газарт 1778 онд анх Их хүрээ Хүй мандлаас нүүдэллэн ирж, Богдын шар өргөөг барьж гал голомтоо бадраасан байдаг.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан тэр жил гадаадын түрэмгийллээс сэргийлэх, гадны ноёрхлыг таслан зогсоох зорилгоор Богд хаан зарлиг гаргаж, худалдаа эрхэлж байсан орос, хятад, америк зэрэг гадаадын пүүсийн худалдаачдаас татвар хураамж авах хэлбэрээр шахалт үзүүлж эхлэхэд худалдаачид одоогийн Чандмань төвийн урд талбайд жагсаал цуглаан олонтаа хийдэг байжээ.

Мөн 1921 оны долдугаар сарын 6-ны өдөр Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын ардын журамт цэрэг болон Улаан армийн анги, нэгтгэл одоогийн Чандмань төвийн урд талбайд цугларан, “Сүхбаатарын талбай” руу хөдөлсөн түүхтэй. Иймээс тэрхүү талбайг “Ялалтын талбай” хэмээн нэрийдэж ирсэн байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын жилүүдэд мөн л энэхүү талбай нь хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан үзэл санааны индэр болж байсан юм.

Өнөөдөр энэхүү талбайг дээрх түүхэн эх сурвалжаас улбаалан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр “Тусгаар тогтнолын талбай” хэмээн албан ёсоор нэрийдэж, “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” ийнхүү нийслэлийн зүрхэнд сүндэрлэлээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“Ногоон бизнес- тогтвортой хөгжил- 2011” бизнесийн шилдэг төсөл шалгаруулах олон улсын тэмцээнийг нээж Шадар сайд М.Энхболдын хэлсэн үг
Ерөнхий сайд С.Батболд К.Кемпбеллийг хүлээн авч уулзлаа
Н.АЛТАНХУЯГ: ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ САНАЛ САНААЧИЛГЫГ ТӨРИЙН БОДЛОГОД ТУСГАНА
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Тусгаар тогтнолын талбайн “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-ний нээлтийн ажиллагаанд хэлсэн үг
С.Батболд: Нийт мал сүргийг вакцинжуулалт, туулгалт, угаалгад жилд 3 удаа бүрэн хамруулах ажлыг удахгүй эхлүүлнэ
Бээжингийн олимпын амжилтаа бататгана гэдгээ дасгалжуулагч, тамирчид амлалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан