Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Н.АЛТАНХУЯГ: ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ САНАЛ САНААЧИЛГЫГ ТӨРИЙН БОДЛОГОД ТУСГАНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.07 /
Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч, уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдсээр байна. Энэ үед бусад салбарыг хөгжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар анхаарч, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж байна. Мөн тэдний санал, санаачилгыг төрийн бодлогод тусган ажиллаж байгаагаа Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр болсон Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр онцоллоо.

Энэ удаагийн хуралдаанаар даатгалын салбарын хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банк санхүүгийн салбарт татварын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой бэрхшээлийг арилгах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн даатгалын салбарын эдийн засагт хүлээх үүрэг өөрчлөгдөж, эзлэх байр суурь нэмэгдсээр байгаа өнөө үед манай улсад даатгалын талаарх ойлголтыг нийгэмд хэвшүүлэх, тодорхой салбар тухайлбал жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх даатгалын тогтолцоог эрчимтэй нэвтрүүлэх талаар ярилцжээ.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргасан бондын хүүг зээлийн хүүгээс ялгавартай авч үзэн ногдуулах татварын хувь хэмжээг багасгах, хуулиар татвар суулгах үүрэг хүлээгээгүй этгээдэд татвар суулгагчийн үүрэг хүлээлгэхгүй байх, давхар татварын хэрэгцээг хэрэгжүүлэх журам боловсруулан мөрдүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал боловсруулахыг Сангийн сайд С.Баярцогт болон Татварын Ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нарт даалгалаа.

Мөн банкны салбар дахь НӨАТ-ын дарамт иргэдэд шилжихээс урьдчилан сэргийлж барьцаа хөрөнгийг банк өмчлөлдөө шилжүүлэн худалдан борлуулахад  НӨАТ ногдуулахгүй байхыг судлан үзэх, татварын хууль, тогтоомжийг эдийн засгийн өсөлтийг дэмжих хөшүүрэг болгон уян хатан байлгах, хуулийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх зорилтын хүрээнд “Татварын ерөнхий хууль”-ийг хэрэгжүүлэх асуудлаар хувийн хэвшилтэй хамтран ажиллах шаардлагатай гэж мэдэгдлээ. 

Мэдээний бүлэг: Тэргүүн шадар ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“ОЮУТОЛГОЙ” ХХК-ИАС МОНГОЛЫН ТАЛД 100 САЯ АМ.ДОЛЛАР ШИЛЖҮҮЛЛЭЭ
ХОЁР ОРОН ХАМТРАН АЖИЛЛАХ ИХЭЭХЭН НӨӨЦ БОЛОМЖ БАЙГАА
Засгийн газрын хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Ерөнхий сайд С.Батболд К.Кемпбеллийг хүлээн авч уулзлаа
“Ногоон бизнес- тогтвортой хөгжил- 2011” бизнесийн шилдэг төсөл шалгаруулах олон улсын тэмцээнийг нээж Шадар сайд М.Энхболдын хэлсэн үг
НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД “ТУСГААР ТОГТНОЛЫН ХӨШӨӨ” СҮНДЭРЛЭЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан