Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

 

Монгол Улсын Ерөнхий сайд Норовын АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН

Гадаад харилцааны сайд Л.БОЛД

Сангийн сайд Ч.УЛААН

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН

Батлан хамгаалахын сайд Д.БАТ-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ
           
Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ

 
Хүний төлөө гэсэн сэтгэл, зүтгэлийг гол болгож ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.07 /

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд 21 аймаг, 340 орчим сумдын төлөөлөл болсон Засаг дарга нарын “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр хийж буй онол практикийн бага хуралд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож төлөөлөгчдөд амжилт хүсэн Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого чиглэл болон орон нутагт хийх ажлын талаар товч мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ “Нутгийн удирдлага үүсэн байгуулагдаад 20 жил, Ардчилсан хувьсгал Монголд ялаад 22 жил болж байна. Энэ хугацааг бид эргэн харвал хийж бүтээсэн ажил багагүй хэдий ч засч залруулж сайжруулах, шинэчлэх ажил их байгаа тул Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулж “Монгол хүнийхээ төлөө ажиллая, Монголчууд Монголдоо, төрсөн нутагтаа сайхан амьдаръя” гэдэг зорилт дэвшүүлэн ажлаа эхлээд байна.  Бид өнөөдөр ганцхан удаа уулзаад өнгөрөх биш цаашид сар бүр видео хурал хийж орон нутгийн иргэдтэйгээ хамгийн ойр байдаг та бүхэнтэй шууд ярилцаж тулгамдаж буй асуудлуудыг цаг тухайд нь шийдэж байх болно.

 

Манай Засгийн газар төлөвлөгөөтэй, иргэдээ сонсдог тунгалаг, нээлттэй байдлаар ажиллах болно.

Шинэчлэлийн Засгийн газар өөрчлөлт шинэчлэлтийг өөрөөсөө эхлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Бид орон нутагт иргэдээ сайхан амьдруулахын тулд өөрчлөлт шинэчлэлтийн олон асуудлыг шийднэ.

 

 Орон нутгийн удирдлагууд өөрөө санаачилгатай байвал юм хийж бүтээж болдог. Энэ жишээг Сүхбаатар аймгийн Засаг дарга Батсуурийн орон нутгаа хөгжүүлж буй туршлагаас үлгэр болгож ирэх дөрвөн жилд 20 аймагт шууд ажил хэрэг болгоно.

Төр иргэддээ хүнд сурталгүй шуурхай үйлчлэхийн тулд яамдаа бөөгнүүлж зарим агентлагуудыг татан буулгаж яамных нь харьяалалд багтааж байна. Хэрэгцээ шаардлага багатай гарын үсгийг цөөлж байна. Төрийн алба хүндээ хүрч ажилладаг тэр л зарчмыг хэрэгжүүлэхээр зарим өөрчлөлтийг эхлүүлээд байна.

Орон нутагтаа, төрсөн сум сууриндаа иргэдээ сайхан амьдруулахын тулд эхний ээлжинд Замын Үүдийн чиглэлийн 62 км зам, Зүүн, Баруун тийш болон Баруун тэнхлэгийн босоо замыг гүйцээнэ. Мөн эрчим хүч, дулааны асуудлыг эхний ээлжинд  шийднэ. ЖДҮ болон Сум хөгжлийн сангийн мөнгийг ч үргэлжлүүлнэ.

Аймаг орон нутгийн удирдлага та бүхэнтэй ганц удаа уулзах биш сар бүр уулзана. Эцэст нь ганц зүйлийг хэлэхэд та бүхэн амаар, хоёр чихээр биш, жижиг ч гэсэн асуудлыг цаасан дээр буулгаж бодитойгоор шийдэж байхыг мөрдлөг болгож ажиллаарай. Хүний төлөө гэсэн сэтгэл зүрхтэйгээр ажлаа хийж Монголдоо, монгол нутагтаа иргэдийнхээ сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхэд Шинэчлэлийн Засгийн газар та бүхэнтэй хамтран ажиллах болно” хэмээгээд төлөөлөгчдөд амжилт хүслээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“Шинэчлэлээр шийдье-222” арга хэмжээг зохион байгуулна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг гадаадын дипломатуудад Засгийн газраа танилцууллаа
ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭЛЭЛЦЛЭЭ
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Индонезийн Ерөнхийлөгчид бараалхав
“ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙДЬЕ- 222”
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан