Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ИНДОНЕЗТЭЙ ТҮНШЛЭХ ҮҮД НЭЭГДЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.13 /
Өндөр хөгжилтэй Их-20 орны эгнээнд багтсан ОПЕК, АСЕАН гэсэн олон улсын нөлөө бүхий байгууллагын гол гишүүн, газрын тос, нүүрсний томоохон экспортлогч гээд тодотгох онцлогтой Индонези Улстай харилцан ашигтай хамтран ажиллах  боломжийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонотой Жакарта хотноо уулзахдаа ярилцлаа. Индонез Улс ардчиллын үзүүлэлтээрээ дэлхийд гуравдугаарт, Азидаа үлгэр жишээ орон болоод байгаа юм. 243 сая хүн амтай Индонезийн эдийн засаг 6.5 хувиар өсч, хөгжлөөрөө бүс нутагтаа гуравт, дэлхийн жагсаалтын 18 дугаар байранд бичигдэж байна.

Ирэх 12 дугаар сард зохион байгуулах Валигийн ардчиллын форумд оролцохыг ноён Ерөнхийлөгч  албан ёсоор урилаа. Ерөнхий сайд С.Батболд урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд  Монгол Улс мөн энэ оны 7 дугаар сараас Ардчиллын төлөө олон улсын хамтын нийгэмлэгийг тэргүүлнэ. Энэ тал дээр Монгол Улсыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Индонезийн Ерөнхийлөгч уулзалтын үеэр Монгол-Индонезийн харилцааны түүхэнд шинэ хуудас нээгдлээ гээд газрын тос, нүүрс, зэс олборлолтын туршлагаа Монгол Улстай хуваалцаж, эрчим хүчний салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хөдөө аж ахуй, худалдааны харилцаагаа өргөжүүлж, хоёр талын харилцааны түүхийг цаашид шинэ шатанд ахиулахаар тохиролцов. Эхний ээлжинд Засгийн газар хоорондын комисс байгуулж, Монгол-Индонезийн бизнесийн зөвлөл бий болгохыг Ерөнхий сайд С.Батболд санал болгоход Сушило Бамбанг Юдоёоно ажил хэрэг болгохоо амлалаа. Түүнчлэн  харилцан визгүй зорчих асуудлыг Ерөнхий сайд хөндөж энэ чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Индонези Улсын ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг Индонезид албан ёсоор айлчлахыг урилаа.

Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Худалдааны сайд болон Эрчим хүчний сайд, бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Энэ уулзалтын дараа Индонезийн төв телевиз, Хонконг дахь CNBC, ВВС телевиз, Dow Jonesсонины сэтгүүлчид Ерөнхий сайд С.Батболдоос ярилцлага авлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД ХОНКОНГОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
ХОНКОНГОД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ШАДАР САЙД АХМАД БАРИЛГАЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
“ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БАЙГУУЛЛАГА”-ТАЙ ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
С.Батболд: МОНГОЛ УЛС ХҮНСНИЙ ТОМООХОН НИЙЛҮҮЛЭГЧ БАЙХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
Шадар сайд М.Энхболдод захидал иржээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан