 
                                            Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакартад болсон Зүүн Азийн асуудлаарх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр  хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдыг  2011 оны зургадугаар сарын 13-ны орой БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод хүрэлцэн ирэхэд  БНХАУ-ын албаны хүмүүс болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар нар  угтан авлаа.