|
|
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал манай улсад айлчилна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.07.07 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна. Тэрбээр Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 90 жилийн ойд Монгол Улсын Ерөнхий сайдын хүндэт зочноор уригдаж байгаа юм. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс - ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны цаашдын хүрээг тодорхойлоход чухал ач холбогдолтой болж байгаа юм. Нөгөөтэйгүүр Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх жил айлчилж байгаагаар онцлог болж байна.
Монгол Улс ЮНЕСКО-д 1962 онд элссэн бөгөөд өнгөрсөн 49 жилийн хугацаанд ЮНЕСКО-гийн дөрвөн Ерөнхий захирал манай улсад айлчилж байжээ.Ерөнхий захирал хатагтай И. Боковагийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулна. Мөн эрхэм зочинНийслэлийн Сүхбаатар дүүрэгт орших “ЮНЕСКО-гийн гудамж” болон МҮОНРТ-ийн хоёрдугаар сувгийн нээлтийн арга хэмжээнд тус тус оролцох ажээ. Хатагтай Ирина Бокова Бүгд найрамдах Болгар улсын харьяат бөгөөд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын албанд 2009 оны 11 дүгээр сард томилогдсон юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Мэн Зяньжуг хүлээн авч уулзлаа
|
|
ТҮҮХТ ОЙД ЗОРИУЛСАН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА
|
|
Төв цэнгэлдэхэд суудал нэмэхийг үүрэг болголоо
|
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ өдөр Засгийн газар 44 асуудлыг хэлэлцсэн байна.
|
|
Э.АМАРТҮВШИНГ 52 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА
|
|
ЗАСГИЙН ГАЗАР ТАВАНТОЛГОЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИНА
|
|
|
|
|
|
|
|
|