Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ТҮҮХТ ОЙД ЗОРИУЛСАН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.07.08 /
Энэ жил Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний 100, Ардын хувьсгалын 90, манай улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 50 жилийн түүхт ой тохиож байна. Тэмдэглэлт ойнуудад зориулсан цуврал маркны эхний хэсэг болох Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн маркийг “Монгол шуудан” компани гүйлгээнд гаргалаа. Маркийг шуудангийн үйлчилгээний үнэт цаас болгон зарлах ёслол “Төв шуудан”-гийн дугуй танхимд болж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд, “Монгол шуудан” компанийн удирдлагууд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав нар оролцов. Монгол Улсын Шадар сайд түүхт ойнуудад зориулан цуврал марк бүтээх  санаачилга гарган, “Монгол шуудан” компанитай хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна.

Маркийг тус компанийн Маркийн газрын зураач, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Цэнгэл нар бүтээжээ. Марк нь харилцаа, холбооны чухал хэрэгсэл болохын хувьд тухайн улс орныхоо түүхийг өгүүлж, хөгжлийн түвшинг тодорхойлохын зэрэгцээ олон орны марк сонирхогчдын цуглуулгад багтдаг үнэт цаас юм. “Монгол шуудан” компани цаашид Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулсан цуврал марк гаргахаар төлөвлөсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Төв цэнгэлдэхэд суудал нэмэхийг үүрэг болголоо
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАЛАА
С.Батболд: Сэтгэл хоёрдохгүйгээр ажлаа хийх ёстой
Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Мэн Зяньжуг хүлээн авч уулзлаа
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал манай улсад айлчилна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ өдөр Засгийн газар 44 асуудлыг хэлэлцсэн байна.
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан