Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Төв цэнгэлдэхэд суудал нэмэхийг үүрэг болголоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.07.08 /
Энэ жилийн үндэсний их баяр наадам Хүннү гүрэн байгуулсны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхэн ойтой давхцаж байгаа. Иймээс өмнөх жилийн наадмуудаас өргөн дэлгэр хийхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо бэлтгэж буй юм. Тус хорооныхон өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилттой танилцаж хүлээж авлаа. Мөн олон түмэн наадамчдын хамгийн ихээр сонирхон үздэг баяр наадмын нээлтийн тоглолтын бэлтгэлтэй танилцаж зөвлөмж өглөө. 21 аймаг, нийслэлийн дүүрэг бүрээс уран бүтээлчид багтсан энэхүү арга хэмжээнд нийт 4000 гаруй хүн оролцож байгаа юм байна.

Найруулагчаар нь төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байгаа бөгөөд тоглолтын хана үндсэндээ боссон байна, гэхдээ бүжиг, гимнастикийн уран бүтээлч, цэргийнхний бэлтгэж буй үзүүлбэрийн хөдөлгөөнийг  илүүтэй жигдрүүлэх шаардлагатай байгааг зохион байгуулах хорооныхон зөвлөлөө.

Наадмын бэлтгэл ийн ханаж байгаа ч иргэдийн дунд наадмын ялангуяа, нээлтийн тоглолтын тасалбар олдохгүй байгаа талаар нэлээдгүй гомдол гараад байгаа юм. Иймээс нээлтийн тоглолтын бэлтгэлтэй танилцсаны дараагаар Зохион байгуулах хорооны хурал боллоо. Энэ үеэр тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Төв цэнгэлдэх хүрээлэнд хэчнээн суудал нэмэх бололцоо байгаа эсэхийг яаралтай судлах, зарим газарт нь банзаар вандан хийж будаад ч болохноо суудал нэмж наадамчин олныг аль болох олноор нь цэнгэлдэхэд нэвтрүүлэх боломж хайхыг Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Ч.Батад үүрэг болголоо. 

Өнгөрсөн жилүүдэд цэнгэлдэхийг 15 мянган хүний суудалтай гэж тооцоод энэ хэмжээний тасалбар, урилга тараадаг байсан. Тэнд суудлын дугаар байхгүйгээс эрт ирсэн нь суудалтай, цагаа тулгаж ирсэн нь тасалбартай ч нэвтэрч чаддаггүй зэрэг бэрхшээл байнга гардаг, мөн хүүхдээс тасалбар авдаггүй байсан талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан хэллээ. Тиймээс энэ жил суудлыг дугаарлаж 12322 суудалтай болсон.

Энэ нь өнгөрсөн жилийнхээс бараг 3000 орчмоор цөөн тасалбар борлуулахад хүргэсэн. Нөгөөтэйгүүр таваас дээш насны хүүхдүүдэд тасалбар авах болсон ч үүнд нөлөөлсөн. Мөн тэгш болон түүхт ойнууд давхацсан энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааг гадаадынхан төдийгүй монголчуудын маань ч үзэх гэсэн сонирхол их байгааг тэрбээр тайлбарлаж байлаа. Төв цэнгэлдэх хүрээлэн өнөөдөр 720 суудал бүхий 18 секцтэй, үүний гурвыг нь гадаадын жуулчид захиалсныг ч Ц.Болдсайхан дарга хэлсэн юм.

Ингэхдээ тэрбээр 2,7 сая хүн амтай Монгол Улсад энэ Төв цэнгэлдэх хүрээлэн үнэндээ жижигдэж байгаа, дор хаяж 30 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих шаардлага байгаа талаар хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө хэлж байлаа. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын үүрэг болгосны дагуу Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооныхон хэчнээн суудал нэмэх бололцоо байгааг судалж байна. Хэдэн суудал нэмж, хэчнээн тасалбар гаргахаар болсон нь маргааш тодорхой болсон байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАЛАА
С.Батболд: Сэтгэл хоёрдохгүйгээр ажлаа хийх ёстой
Монгол наадам дэлхийн нэрийн хуудас боллоо
ТҮҮХТ ОЙД ЗОРИУЛСАН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА
Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Мэн Зяньжуг хүлээн авч уулзлаа
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал манай улсад айлчилна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан