Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий 15 хүнийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн билээ.
Энэ дагуу :
1. Т.Гантулга. /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
2. Д.Түвшинтөр. /Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга/
3. Б.Бямбажав. /Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга/
4. Б.Ганбат. /Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга/
5. Ш.Мөнхцэрэн. /Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/
6. Ч.Цогтбаатар. /Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга/
7. Н.Нямжав. /Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх/
8. Б.Амгаланбаатар. /Батлан хамгаалах яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа/
9. Д.Өнөржаргал. /Клиникийн 1 дүгээр амаржих газрын эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч/
10.Г.Бадамдулам. /Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн/
11.Ш.Мэндсайхан. /Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн/
12.Д.Цэдэнбал. /Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн/
13.Л.Гэрэлмаа. /Оюуны өмчийн газрын шинжээч/
14.А.Ханддорж. /Булган аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш/
15.Д.Бадамцэцэг. /Төв аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дарга/ нарт
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хүндэт өргөмжлөлийг нь гардуулж баяр хүргэн, ажлын амжилт хүсэн ерөөв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газрын гишүүдийг Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнасныг гардуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.