Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ДАРХАНЧУУД ХОТЫНХОО 50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.07.24 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт хүрэлцэн ирж, Дархан хотын 50 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралд оролцов. 50 жилийн тэртээ Бурхантын хөндийд монголчууд гадаадын олон орны залуус, мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн олон барилга, байгууламжийг сүндэрлүүлсэн нь одоо ч манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулсаар байна.   

Тухайн үеийн ЗХУ болон социалист орнуудын тусламжтайгаар Шарын голын нүүрсний уурхай, Дулааны цахилгаан станц, Барилгын материалын бааз, Байшин үйлдвэрлэх комбинат, Нэхий эдлэл, Цементийн үйлдвэр, Мах комбинат, цагаан тоосго, шохойн үйлдвэрийг барьж байгуулсан түүхтэй. Иймээс Найрамдлын Дархан хотыг барьж байгуулахад оролцож, дэмжиж тусалсан орнуудын Засгийн газар, ард түмэнд, дипломат корпусын ажилтнууд, Дархан-Уул аймгийг өнөөдрийн хөгжил, дэвшилд хүргэхэд анхнаас нь гар, сэтгэл нийлэн ажилласан бүх хөдөлмөрч ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, гүн талархал илэрхийлэв.

Улсдаа анхныхад тооцогдох Металлургийн, Эрэл Цемент, Нэхий эдлэл, Дулааны цахилгаан станц болон хүнсний, мах боловсруулах зэрэг үйлдвэр энэ аймагт байдаг бөгөөд иргэдийн мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 90 орчим, гурил болон төмс, хүнсний  ногооны хэрэгцээг аймаг 100 хувь дотоодоос хангаж байна. Аж үйлдвэр, газар тариаланг хөгжүүлж, атар газар эзэмших аянуудыг Дархан-Уул аймаг амжилттай хэрэгжүүлсэн. Цаашид жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хүн бүрийг ажил, хөдөлмөр хийх боломжоор хангаж, өрх болгоны хангалуун амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэх ёстой гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн хэллээ. 

Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн жил Дархан-Уул аймагт ажилласан бөгөөд орон нутгийн удирдлага, иргэдийн санал, хүсэлтийн дагуу бүсийн 150 ортой эх, хүүхдийн төв барих, Орхон сумын төвөөс Улаанбаатар-Сэлэнгийн төв зам хүртэлх хатуу хучилттай зам тавих, 2200 хүний суудалтай спортын цогцолбор барихаар шийдвэрлэсэн тухай дуулгаж Дарханчуудын баяр дээр баяр нэмлээ. Мөн төрийн тэргүүн зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын гавъяат цол болон төрийн бусад дээд одон, медалиар шагнасныг тэрээр гардуулж баяр хүргэв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
НАЙРАМДЛЫН ДАРХАН ХОТ ОЙГОО АМЖИЛТ, БҮТЭЭЛ ДҮҮРЭН УГТЖЭЭ
ЕРӨНХИЙ САЙД ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ШУУДАНЧИД УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛЖ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭЧҮҮДИЙН БАЯРЫГ ХУВЦААЛЦАВ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дархан-Уул аймаг байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярт хэлсэн үг
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан