Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
НАЙРАМДЛЫН ДАРХАН ХОТ ОЙГОО АМЖИЛТ, БҮТЭЭЛ ДҮҮРЭН УГТЖЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.07.24 /

2011-07-22

Дарханчууд 50 жилийнхээ ойг угтан 50 бүтээлч ажил төлөвлөн бодит ажил  болгосны заримтай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танилцав. Тухайлбал Дарханчууд төдийгүй гадна, дотны зочдын заавал очдог болсон ногоон байгууламж, усан оргилуур бүхий “Дархан-50“, “Морин хуур” цогцолбор, Дүүжин гүүр, Бурхантай толгой, “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд гүйцэтгэх засаглалын тэргүүн саатаж, ард иргэдтэй энгийн яриа хөөрөө өрнүүлэн, баярын мэндчилгээ дэвшүүлж байлаа.

Дарханчуудын хийж бүтээснийг төр, засаг өндрөөр үнэлж Дархан хотыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж, “Морин хуур” цогцолборыг “Орон нутгийн хамгийн сайн санаачлага”-аар өргөмжлөн Алтан гэрэгэ олгожээ. Тэгвэл “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд Монголын Архитекторуудын эвлэл Гахай жилийн “Шилдэг байгууламж” өргөмжлөл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын хотуудын холбоо Дархан хотод “Цэвэр хот” өргөмжлөл, “Эрүүл хот” батламж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Барилгачдын үндэсний ассоциациас “Барилга, хот байгуулалтын чиглэлээр хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн хот” хэмээн “Алтан цамхаг” цом, өргөмжлөлөө гардуулсан байна.

Эдгээрээс гадна хүнсний ногоо тариалалтын улсын  шилдэг  сумаар  Дархан, Орхон сум шалгарсан зэрэг нь Дарханчуудын бахархал төдийгүй бусад аймагт үлгэр жишээ үзүүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэж байсан юм. Дарханчууд хотынхоо бүх гудамжийг гэрэлтүүлэгтэй болгож, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн, хотын доторхи хатуу хучилттай замаа бүрэн засварлажээ. 50 жилийн ойгоос үлдэх зүйл нь бүтээн байгуулалт. Ингэснээр Дархан хот эрүүл, аюулгүй байж, энэ хэрээр иргэд амгалан тайван амьдрах боломж бүрэн бүрдэнэ гэж аймгийн удирдлагууд ярьж байлаа.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ШУУДАНЧИД УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛЖ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОРВЕГИЙН АРД ТҮМЭНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
ДАРХАНЧУУД ХОТЫНХОО 50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭЧҮҮДИЙН БАЯРЫГ ХУВЦААЛЦАВ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дархан-Уул аймаг байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан