Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Шадар сайд М.Энхболд Солонгосын Төв банкны ерөнхийлөгчтэй уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.08.15 /

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд манай улсад ажлын айлчлал хийж БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч Чонсу Кимийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төв банкуудын харилцааг хөгжүүлэх зорилгоор Монгол банк, БНСУ-ын Төв банк хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсанд Шадар сайд М.Энхболд баяр хүргээд амжилт хүслээ.

Тэрбээр төв банкуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар Солонгосын Tөв банкны дэмжлэгтэйгээр Монголын банкны салбарын мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, богино хугацааны сургалтуудад хамруулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд төв банкуудын харилцаа улам идэвхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн юм.  

БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч Чонсу Ким энэ үеэр Монгол Улс эдийн засгийн хөгжлийн чухал үед ирээд байгааг онцлоод энэ үеийг Монголын Засгийн газар амжилттай туулж чадаж байгаад бахархаж байгаагаа хэллээ. Мөн тэрбээр Монгол банктай хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлээд тус банкны боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжилтнүүдийг нь давтан сургахад анхаарч ажиллана гэдгээ энэхүү уулзалтын үеэр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Оюутны сургалтын төлбөрийн 491960 төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ
Улаанбаатарын утааг бууруулах боломж байна
Хүний хөгжил сангаас орон сууц авах сонирхолтой иргэдэд зориулж журмын төсөл гаргажээ.
ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО
ТАВАНТОЛГОЙН ОРДООС МОНГОЛЫН ИРГЭН БҮРИЙН ЭЗЭМШИХ 536 ШИРХЭГ ХУВЬЦАА АМИЛЛАА
14 АЙМАГ, ДҮҮРЭГТ АДУУНЫ ТОМУУ ӨВЧИН ГАРААД БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан