Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Замын ачааллыг 30 хувь бууруулах шинэ зам ашиглалтад орлоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.06.21 /

Сая гаруй хүн амтай Улаанбаатар нийслэлийн иргэдийг багагүй бухимдуулдаг асуудлын нэг нь замын түгжрэл. Анх 500-600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн Улаанбаатар хотод өнөөдөр улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа нь энэхүү бухимдлын гол зангилаа. Гэсэн ч Монгол Улсын Засгийн газар иргэдээ тав тухтай, бухимдал чирэгдэлгүй байлгахын төлөө анхаарч олон ажил хийж байгаагийн нэг нь яах аргагүй замын өргөтгөл, шинэчлэлийн ажил юм.

Улаанбаатар хотын автозамд 2008 оноос хойш онцгойлон анхаарч, Улсын болон нийслэлийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 42,5 км автозам шинээр барьж, 67,9 км автозамыг өргөтгөн шинэчилж, нийтдээ 110 гаруй км замын барилгын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ онд шинээр 144 км замын ажил хийхээр эхлүүлээд байгаа нь өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын нийлбэртэй тэнцэхүйц  ажлыг 2012 онд хийхээр төлөвлөж, эхлүүлсэн манай улсын эдийн засаг өсөлттэй байгаагийн тод илрэл гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлж байна.

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, “Их тойруу” тойрог замыг бүтэн тойрог болгоход чухал ач холбогдолтой замын нээлт өнөөдөр боллоо. Бидний нэрлэж заншсанаар 120 мянгатын аюулгүйн тойргоос зүүн тийш 2 км шинэ зам барьж, төмөр замын гармыг хийж гүйцэтгэснээр аюулгүйн тойрог зүүн талаараа Нарны замтай шууд холбогдлоо. Нарны замыг Баянмонгол хороололтой шууд холболоо ч гэж тайлбарлаж бас болох юм.  Ингэснээр Энхтайвны гүүр, Замын цагдаагийн газрын өмнөх төмөр замын гармын ачаалал 30 хувь хүртэл буурна гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Энэ замыг нээсэнтэй холбогдуулан М:55 буюу “Баянмонгол хороолол-Бага тойруу” гэсэн нийтийн тээврийн  шинэ чиглэлийг өнөөдрөөс иргэдийн үйлчилгээнд явуулж эхэллээ. Ингэснээр Баянзүрх дүүрэгт сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон “Баянмонгол”, “Кристал таун”, “Дүнжингарав” зэрэг орон сууцны хорооллын оршин суугч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хотын төвөөс шууд хүргэх боломж бий болж байна. Энэ үйлчилгээг “Эрдэм транс” компани үзүүлэх бөгөөд 10 минут тутамд нэг  автобус явуулах юм байна.   

Өглөө ажилдаа, орой гэртээ хүрэх, өдөр ажлаа амжуулахад замд зарцуулах хугацаа ийн богиносож байгаа нь хамгийн чухал юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд нээлтийн арга хэмжээнд оролцохдоо хэлээд хэдийгээр 2 км гэдэг том тоо биш ч энэ зам дунд тойргийг бий болгох гол зангилаа юм. “Их тойруу”-г бүтэн тойрог болгох бүтээн байгуулалт ид үргэлжилж байна. Энэ ажил төмөр зам дээгүүрх “Нарны гүүр”-н гарц энэ оны 11 нэгдүгээр сард ашиглалтад орсоор дуусгавар болно. Гэхдээ удахгүй болох баяр наадмын өмнө эл гүүрэн гарцын зорчих хэсгийг нээж ажиллуулах юм гэсэн мэдээллийг Засгийн газрын тэргүүн С.Батболд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
НАЛАЙХ ДҮҮРЭГТ БООМ ӨВЧИН ГАРЧЭЭ
1 САЯ 500 ГАРУЙ МЯНГАН ХҮН ХУВЬЦААГАА ХУДАЛДАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
22-ын товчооны чиглэлийн замын ажлыг наадмаас өмнө дуусгахыг Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо
“Нарантуул”-д худалдаа эрхлэгчдийн ажлын байр 25 жилийн баталгаатай боллоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан