Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Тавантолгойн ордлд Япон улс манайтай хамтран ажиллах сонирхолтой байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.08.22 /
Япон Улсын парламентийн гишүүн, Парламент дахь Либерал ардчилсан намын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Ц.Такэбэ тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна. Төлөөлөгчид 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод бараалхахдаа Тавантолгойн орд газарт Япон Улс хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Тавантолгойн ордыг ашиглах олон улсын нээлттэй тендерт гадаадын 3 компани /консорциум/-ыг Монгол Улсын Засгийн газар сонгон шалгаруулсан.Япон Улс цаашид энэ ордыг ашиглах, эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Парламентийн төлөөлөгчид илэрхийлээд энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос хүслээ.

Төлөөлөгчдийн тэргүүн Ц.Такэбэ хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай хоёр орон иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирсэн. Шадар сайд та 2007 онд Ерөнхий сайд байхдаа “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шинэ шатанд гаргах улс төрийн шийдвэр гаргаж, өнгөрсөн таван жилийн хугацаанд хамтын ажиллагаа улам ахицтай хөгжиж байгаад талархаж явдаг. Өнгөрсөн онд Монгол Улсын төрийн тэргүүнийг Япон Улсад айлчлах үеэр хоёр орны хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн хэмжээнд хөгжүүлэхээр харилцан тохиролцсон” гэдгийг онцлон тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч 67 жилийн дараа ирлээ
Ж.Байден: Хорин жилийн хугацаанд болсон бүх сонгууль нь шударга бөгөөд чөлөөтэй болсон ардчилсан Монгол Улсыг зорьж ирлээ
Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ
Хүний хөгжил сангаас орон сууц авах сонирхолтой иргэдэд зориулж журмын төсөл гаргажээ.
Улаанбаатарын утааг бууруулах боломж байна
Оюутны сургалтын төлбөрийн 491960 төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан