Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгоно
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.02.09 /
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН, “БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД ХЭЛСЭН ҮГ

Монголын  биеийн тамир, спортын салбарын ажилтан, албан хаагч, багш, дасгалжуулагч, тамирчид, биеийн тамир, спортын зүтгэлтэн нараа!

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө. Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье.

Өнөөдөр Монгол улсын Биеийн тамир, спортын эрчимтэй хөгжлийг  хангах арга зам, хөгжлийн шинэ чиг хандлагыг  хэлэлцэж тодорхойлох зорилгоор Та бид  төрийн ордонд хуран цуглараад байна. Биеийн тамир, спорт бол хүн амын бие бялдрын өв тэгш хөгжлийг хангаж эрүүл мэндийг бэхжүүлэх үндсэн хүчин зүйлийн нэг гарцаагүй мөн билээ. Эрүүл  чийрэг иргэд бол улс орны нүүр царайг илтгэдэг. Эрүүл биед саруул ухаан оршино гэж ч ярьдаг. Үе үеийн Засгийн газар нь Биеийн тамир, спортын хөгжлийн түвшинг дээшлүүлэх, хүн амын бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, их спортын амжилтыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан олон арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн.

Мянганы хөгжлийн зорилтод  суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоднийтийн биеийн тамир, спортыг эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, Монгол хүний  дундаж наслалтыг уртасгах зорилт дэвшүүлсэн билээ. Энэ зорилтыг хангах үүднээс 2009 онд УИХ-аас “Биеийн тамир, спортын тухай хууль”-д шинэчилсэн найруулга хийсэн бөгөөд,  УИХ-ын 95 дугаар тогтоолоор “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”,  Засгийн газраас “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг  батлан гаргаад байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол улсын Засгийн газраас  биеийн тамир, спортын хөгжилтэй холбоотой асуудлаар нийт 30 гаруй тогтоол шийдвэргарган хэрэгжүүлж байна.

Биеийн тамир спортын материаллаг бааз,  орчин нөхцөлийг дээшлүүлэхэд Монгол улсын Засгийн газраас зориуд онцгой анхаарч ирлээ.2011 онд  спортын ордон 8, цэнгэлдэх хүрээлэн5-ыг улсын төсвөөр барьж ашиглалтанд орууллаа. Одоо манай улсын хэмжээнд спортын заал  нийтдээ 655, биеийн гадаа талбай 1180, спортын төрөлжсөн анги сургууль 24, бялдаржуулах, чийрэгжүүлэх төв \танхим\ 600 орчим, Биеийн тамирын хамтлаг 1361 үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Сонгино хайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт спортын цогцолбор, Хан-Уул дүүрэгт 1000 хүний суудалтай өвлийн спортын цогцолбор барихаар төлөвлөж, зарим ажлыг эхлүүлээд байна.

Монгол улсын Засгийн газрын 198-р тогтоолоор Төрийн өмчийн хороогоор хянуулсан концессын зүйлийн жагсаалтад 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн барилга байгууламжийг холбогдох техник, тоног төхөөрөмжийн хамт барихаар тусгасан байгаа юм.  Энэхүү барилга байгууламж баригдсанаар 2017 онд Зүүн Азийн наадмыг Монголд зохион байгуулах боломж бүрдэх юм. Үе үеийн тамирчид, дасгалжуулагчдын хөлс хөдөлмөр шингэсэн Спортын төв ордны барилга нь бэлтгэл сургалтуудын шаардлага болон засвар үйлчилгээ авах тал дээр стандартын шаардлага хангахгүй болсон учир уг обьектийн суурин дээр нь Орчин үеийн спортын бэлтгэл сургалтын бааз болох шинэ цогцолбор барихаар төлөвлөж байна. Тус шинэ цогцолборт хүүхэд, залуучууд биеийн тамир, спортоор өргөнөөр хичээллэх, олон улсын томоохон уралдаан, тэмцээн зохион байгуулах боломж бүрэн бүрдэх бөгөөд, спортын холбоод ч гэсэн үр бүтээлтэй ажиллах нөхцлөөр хангагдахаар төсөлд тусгагдах ёстой гэж үзэж байна.

Засгийн газрын тогтоолоор 2011 онд Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд медальт байрт шалгарч амжилт гаргасан  106 тамирчин, 43 дасгалжуулагчдад 586 саятөгрөгийн мөнгөн шагналаар урамшуулан шагнасан байна.

Төлөөлөгч нараа!

Монгол улсын Ерөнхий сайдын хувьд өвсөр насны хүүхдүүдийн бие бялдрын хүмүүжилд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн  “Мөрөөдлийн баг” , “Хүүхэд-хөл бөмбөг-ирээдүй ” хөтөлбөрүүдийг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү хөдөлгөөнийг манай багш, захирлууд дэмжиж хүүхэд багачуудөргөнөөр хамрагдаж байгаад сэтгэл хангалуун байна. Мөн энэхүү хөтөлбөр тэмцээнүүдэд хүүхдүүдээ идэвхитэй хамруулж байгаа ЕБС-ийн багш нар, эцэг эхчүүдэдгүн талархалаа илэрхийлье.

Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор суралцагчдыг хичээлээс гадуур биеийн тамир, спортоор хичээллүүлж, секц дугуйлан удирдсан мэргэжлийн багш нарын ажлын үр дүнг харгалзан тэдний цалин, цагийн мөнгө олгох асуудлыг судланшийдвэрлэж өгөх боломж байгааг танилцуулахад таатай байна. Өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох асуудал чухлаар тавигдаж байна.  Одоо манай улсын хэмжээнд биеийн тамир, спортын  тусгай сургалттай 5 дунд сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээртэй ижил төстэй сургуулийг юуны өмнө бүсийн төвүүдэд, цаашлаад аймаг болгонд байгуулах нь зүйтэй юм. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийг өргөжүүлэн улсын хэмжээний  спортын загварын сургууль болгох арга хэмжээг авахаас гадна  биеийн тамир, спортын салбарын “Кембриж загвар спорт сургууль”-ийг бий болгоход Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам онцгой анхаарч үүнийг шийдвэрлэвэл зохино. Хүн амын дунд Биеийн тамир, спортыг сурталчлах, тэдний бие бялдрын үзүүлэлтийг судлан тогтоох төсөл, хөтөлбөр боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, онолын сэтгэлгээг хөгжүүлэх, олон жилийн сургалт-дасгалжуулалтын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, өндөр зэрэгтэй тамирчдын бэлтгэлжилтийн түвшинг ханган тогтоох зэрэг олон асуудалд шинжлэх ухаанч байдал дутагдсан хэвээр байна.

Үүнийг үр дүнтэйгээр шийдвэрлэхэд Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээний хүрээлэн дутагдаж байна. Тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.  Хүн амд биеийн тамир, спортын соёл, боловсрол олгох болон тэдний дунд зохиох биеийн тамир, спортын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх талаар Монгол улсын Засгийн газраас олон хэлбэрийн шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал: 2013 онд багтаан ерөнхий боловсролын бүх сургуулийг биеийн тамир,спортын стандартын заал танхимаар хангах ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох яамдуудад засгийн газрын тэргүүний хувьд өгсөн.

Ахмад үе, тэтгэврийн насны хүмүүсийг эрүүл мэнд, чийрэгжилтийн арга хэмжээнд хамруулж, урт удаан наслах асуудлыг анхаарлын гадна үлдээж болохгүй ,тэднийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх нөхцөл, боломжийг хангах зорилгоор оршин суугаа газрын харьяа биеийн тамир, спортын заал, танхим, зориулалтын байр, талбайд үнэ төлбөргүй үйлчлүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх болно. Хүн төрөлхтний эв нэгдэл, харилцан ойлголцол, нөхөрлөл түншлэлийн их баяр зуны спортын ХХХ олимпийн наадам, паралимпийн 14-р наадам Лондон хотноо эхлэхэд 169 хоног үлдлээ.

Монгол улсын Засгийн газраас спортын 14 төрөлд спортын амжилтаараа шалгарсан шилдэг 172 тамирчин дасгалжуулагчдаар бүрдсэн үндэсний шигшээ багийг зохион байгуулан ажиллуулж байна. Олимпид бэлтгэх үндэсний шигшээ багийн төсвийг жил бүр нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2012 оны олимпийн бэлтгэлд зориулж 4.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Манай тамирчдын амжилт жилээс жилд ахиж, 2011 онд зөвхөн үндэсний шигшээ багийн тамирчид тив дэлхийн цомын тэмцээнээс 225 медал авсан нь Бээжингийн олмипийн өмнөх мөн үеээс чанарын ахиц гарсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монголын баг тамирчид олмипийн эрхийн төлөө цуврал тэмцээнд амжилттай оролцож ХХХ олимпийн наадамд оролцох 10 эрх, паралимпийн наадамд оролцох 9 эрх аваад байгаа бөгөөд цаашид олимпийн 30 доошгүй эрх авч оролцохоор тамирчид, дасгалжуулагчид маань хичээнгүйлэн бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байна. “Лондон 2012” олимпийн наадамд өмнө үзүүлж байсан амжилтаа бататгах, ахиулах зорилт Та бидний өмнө тулгарч байна. Тамирчид, дасгалжуулагчид, эрдэмтэн судлаачид, олимпийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй хамт олон та бүхнийг бэлтгэл сургуулилтаа улам эрчимжүүлж Лондонгийн тэнгэрт МУ-н төрийн далбааг олонтой мандуулж, төрийн дуулалаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхий, Олимпийн наадамд амжилттай оролцоход  мэргэжлийн холбоодын үүрэг, хариуцлага оролцоо өндөр байдгийг тэмдэглмээр байна.

Зам олохыг хүсвэл тэр замаар явсан хүнээс асуу гэсэн мэргэн сургааль байдаг. Тив дэлхийд нэртэй өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэж байгаа хөрш орнуудын туршлагыг судлах, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх ач холбодлыг бид чухалчилж үзэх болно. Лондонгийн олимпийн их наадамд оролцох бэлтгэлийг хангахад ч мэргэжлийн холбоод, биеийн тамир, спортыг дэмжигч бизнесийн салбарынхан бид бүгдээрээ хамтран ажиллаж хүссэн үр дүндээ хүрнэ гэж бодож байна. Биеийн тамир, спортын хөгжлийн эрчимтэй хөгжлийг хангахад зайлшгүй шаардлагатай байгаа хүчин зүйлүүд, болох биеийн тамир, спортын материаллаг бааз, төсөв санхүүжилт, удирдлага, зохион байгуулалт, салбарын шинжлэх ухаан зэрэг олон асуудлаар төлөөлөгч та бүхэн нухацтай хэлэлцэж тодорхой үр дүнтэй санал, дүгнэлтүүдийг гаргана гэдэгт найдаж байна.

Монголын иргэд эрүүл чийрэг, бие бялдар, оюуны өндөр чадамжтай байжманай улсын тамирчид Олимп, дэлхий, тивийн хэмжээний тэмцээн, уралдаанд ямагт хошуучилж байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Төрийн ордон, Улаанбаатар хот

2012 оны 2 дугаар сарын 9-ний өдөр

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛНА
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
6 АЙМГИЙН ТӨВИЙГ НИЙСЛЭЛТЭЙ ХАТУУ ХУЧИЛТАЙ ЗАМААР ХОЛБОХ АЖИЛ ЭХЭЛНЭ
Жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ
С.Батболд: Хүний эрүүл мэнд, амь насны төлөө хариуцлага хүлээдэг амаргүй хөдөлмөрийн үнэлэмж өндөр байх ёстой
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан