|
|
АРД ИРГЭДИЙГ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.04.12 /
|
Хуурайшилтаас үүдэн манай орны ихэнх нутгаар ой, хээрийн түймэр гарч болзошгүй байгаа тул, нийт ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комиссоос анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймгийн 41 суманд 53 удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 6800 гаруй га талбай шатаад байна. Ус, цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд түймрийн эрсдлийн “Нэн аюултай” зэрэгт, Хэнтий, Төв, Булган, Завхан аймгууд түймрийн эрсдлийн “Аюултай” зэрэгт хүрчээ.
Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж улсын хэмжээнд 2012 онд гарсан ой, хээрийн түймрийн мэдээллийг сонсч, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нөхцөл байдлыг өмнөх жилүүдтэй харьцуулахад 60 гаруй хувиар өссөн нь гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгч байна. Тиймээс холбогдох байгууллагууд, орон нутгийн удирдлагуудад Улсын онцгой комиссын албан даалгаврыг хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хуралдаанаар байгаль орчны хамгаалалтын тогтолцоог сайжруулах, байгаль хамгаалагч, байцаагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, байнгын посттой болох шаардлагатай байгааг комиссын гишүүд хэлж байна. Үүнээс гадна хэний хариуцсан газар оронд, хэчнээн удаагийн түймэр гарсан зэргийг харгалзаж, байгаль хамгаалагч болон сум орон нутгийн холбогдох хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ярих хэрэгтэйг Улсын Онцгой комиссын дарга Шадар сайд М.Энхболд анхаарууллаа. Нөгөөтэйгөөр хуурайшилтын үед байгалийн хишиг хүртэх зорилгоор ой модонд явах, аялал зугаалга хийхийг тодорхой хугацаагаар хориглох хэрэгтэйг гэлээ.
Түүнчлэн иргэдэд хандсан сэрэмжлүүлэг, сургалт, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо чухал байгааг Улсын Онцгой комиссын дарга Шадар сайд М.Энхболд хэлж байна. Түймрийн эзэн холбогдогчийг тогтоох ажлыг эрчимжүүлж, хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай байгааг тэрээр эцэст нь онцлоод ой хээрийн түймрийн улмаас байгаль экологид нөхөж баршгүй хохирол учирч, хэдэн зуун сая төгрөгийн хөрөнгө, хүч гаргадаг хэр нь түймрийн эзэн холбогдогчыг 100-250 мянган төгрөгөөр торгоод явуулдаг нь хэтэрхий зөөлдөж байгааг анхааруулсан юм.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Орон сууцны тухай мэдээллийг иргэд бодитоор хүлээн авна
|
|
Орон сууцны 6 хувийн зээл эзэддээ хүрч эхэллээ
|
|
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй
|
|
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН” ХУВЬЦААГ ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
|
|
ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН ЗАРИМ АЙМАГТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ӨВС ТЭЖЭЭЛ ОЛГОНО
|
|
ӨӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, САЙН САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЦАГ ЗАВ ГАРГАХЫГ УРИАЛЛАА
|
|
|
|
|
|
|
|
|