Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Гүүрэн гарцын гол зам нь наадмаас өмнө ашиглалтад орно
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.11 /

Улаанбаатар хотын хувьд  утаа, замын түгжрэл, хогны асуудал хамгийн тулгамдсан зүйл болоод байгаа билээ. Замын түгжрэлийг наанадаж 20 хувиар багасгах  нэгэн гүүрэн гарцыг Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслийн хүрээнд барьж байна. Төмөр зам ба Нарны зам дээгүүр баригдах энэ гүүрэн гарцын ажлын явцтай Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр танилцлаа. Засгийн газрын тэргүүн өнгөрсөн жилийн яг өдийд уг гүүрний ажлын явцтай танилцсан бол  энэ удаа өөрийн өгсөн үүргийн хэрэгжилтийг хэрхэн биелүүлж байгааг шалгахын сацуу тулгамдаж байгаа асуудлыг нь сонсохоор, бас шийдэж өгөхөөр ийн ирсэн юм.

Нийтдээ 895 м урт байгууламж бүхий уг гүүрэн гарцын ажлын явц 80 хувьтай явж байна гэсээр төслийн баг Ерөнхий сайдыг угтлаа. Нийслэл хотод одоо байгаа хоёр гүүрийн ачааллыг багасгаж, Удаанбаатар хотын автозамын нийт хөдөлгөөний аюулгүй, жигд  байдлыг хангах зорилго бүхий уг гүүрэн гарц нь  бүхэлдээ энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох юм байна. Тус ажлын явцтай танилцсаны дараа Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ерөнхий сайдаа, та сая бүтээн байгуулалтын томоохон ажилтай танилцлаа.Та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Монгол улсад маань олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Үүний нэг нь энэ гүүрэн гарцын ажлын явц юм. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд энэ ажил явагдаж байгаа бөгөөд   ажлын явц цаг хугацаандаа чанартай явагдаж байна гэж харлаа. Нийслэлийн хувьд олон тулгамдсан асуудал байдгийн нэг нь замын түгжрэл  бөгөөд үүнийг шийдэхэд энэ гүүрэн гарц ихээхэн ач холбогдолтой. Энэ гүүр ашиглалтад орчихвол замын түгжрэлийг 20 хувь бууруулна гэж ажлын хэсгийнхэн мэдээлж байна. Энэ бол эдийн засгийн болоод нийгмийн, цаг хугацааны  хувьд ихээхэн чухал учраас зориуд ач холбогдол өгч өөрийн биеэр ийнхүү  ирж танилцаж байна. Гүүрийг хугацаандаа болон чанарын  өндөр түвшинд оруулахын тулд ямар бэрхшээл байна гэдгийг асууж сонирхлоо. Тэдний хувьд ямар нэг бэрхшээлтэй асуудал байхгүй гэдгээ хэлж байна. Энэ бол маш сайн хэрэг. Нийслэлчүүдийг бухимдуулж байгаа хэдхэн асуудал байдаг. Үүний нэг нь замын түгжрэл бөгөөд үүнийг шийдэхэд энэ гүүрэн гарц маш чухал ач холбогдолтой юм.

Хугацаандаа энэ гүүр ашиглалтад орох болов уу?

Тун боломжийн юм хэллээ. Хугацаандаа буюу энэ оны хоёрдугаар хагасд ашиглалтад оруулна гэж ажлын хэсгийнхэн хэлж байна. Би болж өгвөл наадмаас өмнө ашиглалтад оруулахыг хичээгээрэй гэж жилийн өмнө ирэхдээ   үүрэг өгч байсан. Гол гарцын  урсгал зам нь бараг ашиглалтад орчихно гэж байна.  Бусад ажлууд нь цаг хугацаандаа орно гэж тэд мэдээллээ. Өгсөн чиглэл боломжийн, гүйцэтгэл нь 80 хувьтай явж байгааг , ажлын явц сайн байгааг харлаа.

Дахиад ийм 6 гүүрийг Улаанбаатар хотод барина гэж байгаа. Санхүүжилтыг шийдэх боломж ер нь хэр байгаа вэ?

Жил ирэх тусам нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг тавьж байгаа энэ үед санхүүжилт хийх боломж улам бүр нэмэгдэж байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилтууд тавигдсан байгаа. 6 гүүр мөн нийслэлийн замыг сайжруулах, шинээр барих ажлыг  хийж, эдгээрийг шийдэх санхүүгийн нөхцөл боломж байгаа. Гол нь  цаг хугацаандаа  чанартай хийгдэх нь Нийслэлийн болон салбарын яамдын үйл ажиллагаанаас шалтгаалах юм. Тиймээс шуурхай ажиллах чиг үүргийг Ерөнхий сайдын хувьд өгсөн. Биелэлтэд нь ч хяналт тавина гэдгээ мэдэгдсэн гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“АРДЫН ЗАСАГ-АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХАМТ” АЯН ЖАНЖНЫ ТАЛБАЙГААС ЭХЭЛЛЭЭ
“Лондон 2012” наадамд манай тамирчид “Ногоон хөгжлийн төлөө” уриатай оролцоно
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил эхэллээ
ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
УОК-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТАЛИЙГААЧДЫН АР ГЭРИЙНХЭНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Засгийн газрын нээлттэй өдөрлөгт урьж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан