Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.16 /

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нэг сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь сайжруулах ажил нэн тэргүүний шаардлага болоод байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд энэ салбарт хөрөнгө хүч зарцуулах ажлыг урагшлуулахад онцгойлон анхаарал тавьж ирсэн.   Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын багагүй хувийг автозамын салбар эзэлж, энэ салбарт сүүлийн жилүүдэд томоохон ажлууд хийгдэж эхэлсэн. Эдгээрийн нэг нь өнөөдөр Яармагийн гүүрнээс нисэхийн товчоо хүрэх замд хийж буй замын ажил юм гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэллээ. Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртлэх 13,7 км автозамын ажил өнөөдрөөс эхэллээ.

Нисэх онгоцны буудлаас хотын төврүү хүргэх  автозам удахгүй олон улсын стандартад нийцсэн, Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн стандарт руу явж байгаа юм байна гэдгийг нотлох  зам болно гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Ингэхдээ хамгийн гол нь иргэд маань түгжрэлгүй, ачаалал багатай замаар шуурхай зорчих нөхцөлийг энэ зам хангаж өгөх юм гэдгийг ч Засгийн газрын тэргүүн онцоллоо. Хот гадагшаа тэлж байна. Үүний нэг илэрхийлэл нь Хөшигийн хөндийд олон улсын онгоцны шинэ буудал барихаар саяхан шавыг нь тавьсан. Яармагийн энэ зам цаашдаа шинэ онгоцны буудалтай холбогдох учиртай. Тиймээс ч энэ чиглэлд олон улсын жишигт нийцсэн хурдны зам онцгой шаардлагатай байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд тэмдэглээд энэ ажлын эхлэл болсон автозамын ажил өнөөдөр эхэлж байна гэж хэллээ.

Урин дулаан цаг ирж, зам барилгын ажил эхлэх ид цагаар зам, барилгын ажлын тендер зарлаж хугацаа алддаг байдал ард хоцорсон. Тендерийг эрт зарлаж, дүгнэдэг болсон нь зам барилгын ажлын үргэлжлэх хугацааг уртасгаж чадсан арга хэмжээ болсон гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр тэмдэглэхийн зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх энэхүү автозамын ажлыг чанартай гүйцэтгэж, цаг хугацаанд нь бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхийг нийслэлийн удирдлагууд болоод гүйцэтгэгч компанийнханд үүрэг болголоо. Автозамын ажилд шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газар шуурхай шийдэж өгч байгаад талархаж байгаагаа Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр энэ үеэр Ерөнхий сайд С.Батболдод илэрхийлээд энэ автозамын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хүлээлгэж өгөхөө амлалаа.

Өнөөдөр улаан шугамаа хүлээн авч, ажил нь эхэлж байгаа энэ зам 13,7 км урт, хоёр урсгалтай, 6 эгнээтэй, 28-46 м өргөн  далантай байхаар зураг төсөл хийгдсэн бөгөөд ирэх оны 10 дугаар сард хүлээлгэн өгөх юм байна. Замын уртын дагуу 13 цэгт ус зайлуулах хоолой, 3 цэгт гүүр, ус зайлуулах байгууламж, гадна гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламж зэрэг ажлууд хийгдэх юм байна. Энэ ажлыг “Шинжаан Лу Тун”, “Эйч Кей Би интернэшнл холдинг” компаниуд гүйцэтгэх ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
УЛСЫН ХЭМЖЭЭНД 14 ТҮЙМЭР АСЧ БАЙНА
С.БАТБОЛД: ИРГЭДЭЭ ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ ХҮНСЭЭР ХАНГАХ ЗОРИЛТ БОДИТ АЖИЛ БОЛЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
ИРЭХ 7 ХОНОГООС 1 САЯ ТӨГРӨГИЙГ ӨГЧ ЭХЭЛНЭ
Төв аймгийн Жаргалант чиглэлийн 24.7 км, Борнуур чиглэлийн 7.4 км авто замын ажлыг эхлүүллээ
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил эхэллээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан