Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.18 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ аймагт ажиллахаар 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэрээр тус аймгийн Баянгол сумын үр тарианы “Түмэн бут”, “Баруун хараа өгөөж” компанийн хаврын тариалалтын ажилтай танилцан, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж санал, бодлыг нь сонсох юм. Мөн Улсын тэргүүний сумаар шалгарсан Баянгол сумын удирдлага, нутгийн иргэдэд гэрчилгээ, туг гардуулахаар төлөвлөжээ. Манай улс энэ жил 330 мянган га талбайд үр тариа, үүнээс 320 мянга га-д улаанбуудай, 15 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалах юм.

Ингэснээр 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулна. Өнгөрсөн жил манай улс жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангаж чадсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Тариаланчдад шатахууны хөнгөлөлт үзүүлсэн нь том дэмжлэг болжээ
ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАА ДЭМЖСЭН БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ БОЛЛОО
ДЭНЖИЙН МЯНГА ОРЧМЫН ГЭР ХОРООЛЛЫГ ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
С.БАТБОЛД: ИРГЭДЭЭ ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ ХҮНСЭЭР ХАНГАХ ЗОРИЛТ БОДИТ АЖИЛ БОЛЖ БАЙНА
УЛСЫН ХЭМЖЭЭНД 14 ТҮЙМЭР АСЧ БАЙНА
Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан