Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Индонезийн Ерөнхийлөгчид бараалхав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.06 /

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Индонезийн Ерөнхийлөгчид бараалхав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол улсад айлчилж буй Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Сусило Бамбанг Юдоёонод Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхав.  

Ерөнхий сайд Индонез улсын Ерөнхийлөгч ноёнСусило Бамбанг Юдоёоногийн Монгол улсад хийж буй айлчлалд амжилт хүсээд “Ноён Ерөнхийлөгч та Монголд айлчлах хугацаандаа Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон гурван ч яамны холбогдох хүмүүстэй уулзаж эдийн засаг хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь манай хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ дэвшил авчрах алхам боллоо” хэмээн уулзалтын эхэнд онцоллоо.

Манай хоёр улсын хамтын ажиллагаа олон чиглэлээр өргөжиж байгаа нь үр өгөөжөө өгч байна. Цаашид эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжууд бидэнд байна. Тухайлбал уул уурхай тэр дундаа нүүрс экспортын чиглэлээр өөрийн хувь нэмрээ оруулах бололцоо бидэнд бий.

Монгол улс  50 гаруй сая толгой малтай бөгөөд бэлчээрийн мал аж ахуй сайн хөгжсөн. Тийм учраас Индонезийн зах зээлд манай талаас мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байна.
Монгол Улс Индонезтой Зүүн өмнөд Ази, Ази-Номхон далайн бүс нутаг дахь уламжлалт түншийн хувьд бүс нутгийн улс төр, эдийн засгийн олон талт харилцаанд хамтран идэвхтэй оролцож, харилцан бие биеэ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Манай улсын хувьд AСEAН-ий гишүүн улс болох, Зүүн хойд Азийн дээд хэмжээний уулзалтанд оролцох,АСЕАН-ийяриа хэлэлцээний түнш, АПЕК-ийн гишүүн  болох эрмэлзэлтэй байгаа бөгөөд үүнд ноён Ерөнхийлөгч таны дэмжлэг их байна гэдэгт найдаж байна” хэмээлээ.

Ноён Сусило Бамбанг Юдоёоноүүний хариуд  Ерөнхий сайд Н.Алтанхуяг таны тавьсан саналыг бид бүрэн дэмжиж байна хэмээгээд Индонезийн зүгээс далдуу модны тос нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Түүнчилэн ноён Ерөнхийлөгч хэлэхдээ “Монголын Засгийн газрын зүгээс хоёр орны бизнесийн чиглэлээр хамтран ажиллаж буй хувийн хэвшлийнхний хамтыг ажиллагааг дэмжих тал дээр аль аль талаасаа анхаарч дэмжлэг үзүүлэх нь зөв болов уу гэсэн бодолтой байгаагаа Ерөнхий сайдад уламжилж дээрх яриаг ажил хэрэг болгоход эрхэм сайд таны манай улсад хийх айлчал ч ихээхэн үр дүнтэй байх тул дуртай үедээ айлчлаарай хэмээн урилаа.

Н.Алтанхуяг сайд “Бидний ярьсан бүхнийг Монголын Засгийн газар ажил хэрэг болгоход анхаарч ажиллана. Биднийг маш олон ажил хүлээж байна. Хоёр улсын засаг төр, ялангуяа монголын засгийн газар манай хоёр орны бизнесийн чиглэлээр хамтран ажилладаг хүмүүсээ бүх талаар дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлээд ноён Ерөнхийлөгчийн айлчлалд дахин амжилт хүсэж талархал илэрхийллээ. Уулзалтанд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Болд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Хүний төлөө гэсэн сэтгэл, зүтгэлийг гол болгож ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа
“Шинэчлэлээр шийдье-222” арга хэмжээг зохион байгуулна
“ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙДЬЕ- 222”
Засгийн газар иргэдээ сонсоно
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧДИЙГ ТОМИЛЛОО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан