Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

 

Монгол Улсын Ерөнхий сайд Норовын АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН

Гадаад харилцааны сайд Л.БОЛД

Сангийн сайд Ч.УЛААН

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН

Батлан хамгаалахын сайд Д.БАТ-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ
           
Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ

 
Засгийн газар иргэдээ сонсоно
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.06 /

 

Шинэчлэлийн Засгийн газраас сар бүр иргэдээ сонсч, тэдний саналыг бодит шийдвэр болгох арга хэмжээг эхлүүлэхээр болжээ.   Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц. Мөнхтөр, Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх Б.Ган-Очир, эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, энэ тухай мэдээллээ.   Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн 2 дахь өдөр бүр  2 цагаас   энэ арга хэмжээг зохион байгуулах тул  “Шинэчлэлээр шийдье-222” хэмээн нэрлэжээ.  

Нийгмийн бүх давхаргынхан, хувь хүн, бизнес эрхлэгчид  гээд хэн ч энэ уулзалтад оролцох эрх нь нээлттэй бөгөөд  төрийн хүнд суртлыг арилгахад  юу саад болж байгаа талаар иргэн таны саналыг сонсоно. Эхний арга хэмжээ энэ сарын 11-нд  Төрийн ордонд болох бөгөөд 800-гаад хүн оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Засгийн газар шинээр  байгуулагдах бүрт хурал цуглаан хийж, тэр нь цаасан дээр үлдэх нь олонтаа. Тэгвэл энэ арга хэмжээ иргэдийн саналыг  бодит ажил болгохоороо  ач холбогдолтой хэмээн Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-очир дүгнэлээ.   Бизнес эрхлэхэд саад болж буй асуудал  нь төрийн үйлчилгээ гэж  энэ салбарынхан  дүгнэдэг бөгөөд, тэгвэл тэр шийдлийг хувийн байгууллага өөрөө гаргаж чадна гэж Засгийн газар үзэж байна. Тэр саналыг нь ажил хэрэг болгох, төр аж ахуйн нэгжүүдийн хооронд амьд холбоог бий болгож, уулзалт болгоноо үр дүнтэй болгох нь энэ арга хэмжээний гол зорилго юм.

Шинэчлэлийн Засгийн газар  иргэдийн хувьд хамгийн чухал 45 асуудлыг сонгон  авч , шийдэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаагийн эхний ажил Төрийн ордныг нээлттэй болгосон явдал.   Үе үеийн Засгийн газруудаас энэ удаагийн Засгийн газар иргэддээ нээлттэй байх зарчмыг баримталж буйгаараа онцлог хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөр тодотгож байна.

9 дүгээр сарын 11-нд болох анхдугаар уулзалтанд оролцогсдод  төрийн байгууллагаас үйлчилгээ авахад таныг юу хамгийн их бухимдуулдаг вэ, бизнес эрхлэхэд аль шатанд ямар чөдөр тушаа байна вэ, үүнийг өөрчлөх ямар шийдвэрүүд Засгийн газраас авах шаардлагатай вэ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд танд ямар бэрхшээл учирч байна вэ, гарц нь юу байх вэ зэрэг асуултыг  илгээгээд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙДЬЕ- 222”
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Индонезийн Ерөнхийлөгчид бараалхав
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧДИЙГ ТОМИЛЛОО
Ерөнхий сайд теле хурал хийж, орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд энэ өдрийн өглөөг “Эртэч Монгол”-ынхонтой өнгөрүүллээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан