Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Ерөнхий сайд 1111 төвд ирүүлсэн иргэдийн асуултад хариулт өглөө
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.10.16 /

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр оройн 21 цагаас МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцлоо. Нэвтрүүлгийн эхэнд Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон энэ хугацаанд Засгийн газрын хийж амжуулсан ажлын тухай үзэгч, сонсогчдод мэдээлэл өглөө. Харин нэвтрүүлгийн хоёр дахь хэсэгт МҮОНТ-ийн явуулын VIVA станц иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 1111 төвөөс Ерөнхий сайд Н.Алтанхуягтай шууд холбогдон иргэдээс ирж буй асуултад хариулт авсан юм.

Иргэд Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-аар хэлэлцэгдэж буй төсвийн төсөл, гадаадад суралцаж мэргэжил эзэмшээд ирсэн залуусаа дэмжих, нефть боловсруулах үйлдвэр барьж, ашиглалтанд оруулахтай холбоотой зэрэг олон асу  ултыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт тавьлаа. 1111 утсанд шууд холбогдох, 141111 дугаарт мэссеж илгээх, мэйл явуулах болон биечлэн санал хүсэлтээ илэрхийлэхээр ирсэн иргэдийн санал хүсэлт, шүүмжлэл, талархал зэргийг шууд нэвтрүүлгийн үеэр танилцууллаа. Тэрээр иргэдээс ирүүлсэн асуултанд тухай бүрт нь хариулт өгч, зарим асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Шинэчлэлийн Засгийн газар Иргэдээ сонсох 1111 төвийг нээгээд дөрөв хонож байна. Энэ хугацаанд тус төвд нийтдээ 1800 орчим иргэд ханджээ. Иргэдийн ихэнх нь 1111 тусгай дугаарт залгах болон 141111 гэсэн утсанд мэссеж бичих хэлбэрээр санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Иргэдийн санал хүсэлт хэнд хандсан, ямар хэлбэрээр санал хүсэлтээ тавьсан, энэ нь хэзээ шийдэгдэж, хариу өгч байгаа зэргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хянаж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Мэдээний бүлэг: ЕРӨНХИЙ САЙД ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Шадар сайд сум, орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Шадар сайд Д.Тэрбишдагва оролцлоо
Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдыг хохиролгүй болгоно гэж Ерөнхий сайд хэллээ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Иргэдээ сонсох 11 11 төв ажиллаж эхэллээ
Шинэчлэлд эмэгтэйчүүдийн оролцоо чухлыг онцлов
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан