Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
НАЙМАН 1-ЭЭС БҮРДСЭН БИЛЭГТ ӨДӨР ХӨГЖЛИЙН ЗҮТГҮҮРИЙН ДОХИО ЦАНГИНАЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.01 /
2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 11 цаг 11 минутад төмөр замчид Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод өнгөрсөн оныхоо ажлын амжилтыг илтгэж Төмөр замын зүтгүүрийн дохиог цангинууллаа. Засгийн газрын тэргүүн Төмөр замчдын Монгол Улс 2010 онд эдийн засаг нийгмийн зорилтоо ханган биелүүлэхэд оруулсан хувь нэмрийг  өндрөөр үнэлж байгааг дуулгаад Монгол улсын Засгийн газар 2011 онд нийгэм, эдийн засгийг бодитой өсгөх зорилт дэвшүүлэн тавьж, томоохон бүтээн байгуулалтын эхлэл суурийг тавина.

Энэ бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд төмөр замчдын үүрэг хариуцлага онцгой чухал гэдгийг тэмдэглээд 2011 онд төмөр замын салбарт Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх түүхэн жил болно. Энэ хүндтэй үүргийг Төмөр замчид манлайлан хэрэгжүүлэх учиртай. Төмөр замын бүтээлч хамт олон та бүхэн 2011 ондоо улс орныхоо хөгжлийн зүтгүүр болж ажиллахыг хүсэн ерөөе гэлээ.

60 жилийн тэртээ 1951 оны 1-р сарын 1-ний энэ өдөр Монголын төмөр зам байнгын ажиллагаанд орж, анхны галт тэрэг хөдөлж байсан түүхтэй. Билэгт энэ өдрийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хамт олон 2010 онд 16.7 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөгөө 11.5 хувиар давуулан биелүүлсэн амжилттайгаар угтжээ. Төмөр замын түүхэнд анх удаа жилд 12.7 сая тонн ачаа ачсанаас 10-р сард 1.3 сая тонн ачаа ачиж түүхэн амжилт тогтоосон байна. Мөн түүхэндээ анх удаа 6800 тонн жинтэй 320 гол бүхий 80 вагонтой галт тэргээр тээвэрлэлт зохион байгуулсан байна.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Төмөр зам ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
2010 оны онцлох хүнээр Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэжээ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны эхний хуралдаан 01 дүгээр сарын 03-ны өдөр болов
САЙД НАРТ АНХААРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
МОНГОЛ ТҮМЭН ШИНЭ ЖИЛ, ШИНЭ САР, ШИНЭ ӨГЛӨӨНИЙ НАРТАЙ ЗОЛГОН МЭНДЧИЛЛЭЭ
ЕРӨНХИЙ САЙД ХҮҮХДҮҮДИЙН ХАМТ ХАРШИЙН НААДМЫГ ҮЗЭЖ СОНИРХЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ард иргэддээ дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан