Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.22 /
Монгол улсын засгийн газар Монголын мянганы сорилтын сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн төслийн дагуу 21 аймгийн эрүүл мэндийн газарт орчин үеийн тоноглол бүхий автомашин, аймаг дүүргийн эмнэлэгүүдэд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж гардууллаа.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ Засгийн газар Монгол хүнээ эрүүл байлгах асуудалд онцгойлон анхаарах учиртай. Бид эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс 10 гаруй хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Мөн ирэх онд 250 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт суулгаж аймаг орон нутагт томоохон эмнэлгүүдийг барьж байгуулах ажлын эхлэлийг тавиад байна.

Түүнчлэн цаг агаарын хүндрэлтэй алслагдсан аймаг орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг автомашинаар хангах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэлээ.

Ёслолын ажиллагааны үеэр 21 аймгийн Эрүүл мэндийн Газар болон дүүргийн эрүүл мэндийн газрын дарга нарт тус бүр 44500 мянган ам. долларын үнэ бүхий “Toyota Landcruiser” автомашын түлхүүр, 9 дүүрэг, 21 аймгийн эмнэлгүүдэд 9,2 сая ам.долларын нийт өртөг бүхий бүрэн тохижуулсан сургалтын өрөөг өгсөн хаяг, дурсгалын пайзын хамт гардуулан өглөө.

Монголын  мянганы сорилтын сангаас эрүүл мэндийн салбарт нийтдээ 39,1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвөлсөн байна. Энэ хүрээнд нэг болон хоёрдугаар шатлалтын эмнэлгүүдэд даралт ихдэх өвчин, чихрийн шижин, хөхний болон умайн хүзүүний хорт хавдар, амилуулахуйн суурь тусламжийн чиглэлийн эрт илрүүлэлт, эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.

Ийнхүү 285 сая ам,долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын гэрээний заалт, бодит ажлын үр дүн хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарыг дэмжих чиглэлээр амжилттай хэрэгжиж байна.  

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Орон нутагт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” НИЙГЭМЛЭГИЙН ДҮРМИЙН САНГ НЭМЛЭЭ
С.Батболд: Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй эцгүүдэд хатуу хариуцлага тооцдог болъё
Бага цалинтай хүмүүст Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх зорилт тавьж ажиллана
С.Батболд: Үүрэг даалгавар хэрхэн биелүүлж байгаагаа ард түмэндээ тайлагнах цаг болсон
Ерөнхий сайд мөнгөн шагналаа нутгийн хөгжил санд хандивлалаа
ДЭЛХИЙН БАНКТАЙ ЦААШИД Ч ХАМТРАН АЖИЛЛАНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан