Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ДЭЛХИЙН БАНКТАЙ ЦААШИД Ч ХАМТРАН АЖИЛЛАНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.21 /
Ерөнхий сайд С.Батболд манай улсад шинээр томилогдсон Дэлхийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Корали Гэвэрсийг 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Монгол Улс Дэлхийн банктай тогтоосон уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ. Засгийн газар засаглал, тогтвортой хөгжил, хөгжлөөр дамжуулж хүнээ хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад анхаарч байна.

Мөн хувийн хэвшилтэй хамтран ажиллаж төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх бодлого баримталж эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх чиглэлүүдээр Дэлхийн банктай хамтран ажиллахдаа таатай байх болно гэж Ерөнхий сайдын хэлснийг Дэлхийн банкны суурин төлөөлөгч дэмжиж, санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар санхүү, эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулж, тулгамдсан асуудлуудаа оновчтой, зөв бодлогоор шийдэж, эрчимтэй хөгжиж байгааг харахад таатай байна гэж суурин төлөөлөгч Корали Гэвэрс тэмдэглэв. Дэлхийн банк ирэх жил манай улсад уул уурхайн бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад санхүүгийн туслалцаа үзүүлж, “Тогтвортой амьжиргаа” төслөө үргэлжлүүлнэ гэж суурин төлөөлөгч Корали Гэвэрс хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас  мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд мөнгөн шагналаа нутгийн хөгжил санд хандивлалаа
С.Батболд: Үүрэг даалгавар хэрхэн биелүүлж байгаагаа ард түмэндээ тайлагнах цаг болсон
Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ
ДИПЛОМАТ КОРПУС, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛД БАЯР ХҮРГЭЛЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ,НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, СЕМИНАРЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
“АТРЫН III АЯН”-ЫГ “ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан