Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Эрмитажийн монгол үзмэрүүд Ерөнхий сайдын анхааралд орлоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.17 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д энэ сарын 13-16-нд албан ёсны айлчлал хийх үеэрээ Оросын Холбооны Улсын Засгийн газрын Дарга В.В.Путин, тус улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Дарга С.М.Миронов, Холбооны Хурлын Төрийн Думын Дарга Б.В.Грызлов нартай уулзаж өргөтгөсөн хэлэлцээнд хоёр талын ажиллагаатай холбоотой тодорхойгүй байсан олон чухал  асуудлуудад шийдэл өгсөн юм. Мөн Санкт-Петербург хотод зочилсон билээ. Хоёр улсын улс төр, эдийн засаг хамтын ажиллагааны талаар томоохон шийдвэрүүд гарсан эдгээр албан уулзалтын үеэр нийгэм, түүх, соёлын дурсгалт зүйлсийн талаарх яриа ч мөн өрнөж байлаа.

ОХУ-ын түүх, соёлын өвийн төв хэмээн тодотгодог Санкт-Петербург хотноо айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, түүний гэргий Х.Отгонтуяа нар Эрмитажийн музей үзэж сонирхсон юм. Дэлхийд алдар нь түгсэн, жилийн жилд сая сая жуулчны хөлд дарагддаг Эрмитажийн музейд манай улсын эртний түүх, соёлыг илэрхийлэх үзмэрүүд байдаг.

Засгийн газрын тэргүүн энэ үеэр Монголын эртний түүхийн үнэт ховор үзмэрүүдийг эх оронд нь авчрах, хуулбарлаж авах тухай хүсэлтээ тавьж, Монголд үзэсгэлэн гаргаж ард иргэддээ үзүүлэх боломжийг эрэлхийлэн албаны хүмүүстэй санал солилцлоо. ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов, Санкт-Петербург хотын Захирагч хатагтай В.И.Матвиенко нартай уулзахдаа энэ талаар ярилцаж, асуудал хөндсөн бөгөөд тэд ч дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдвээр лекц уншив
МОНГОЛ УЛС, ОРОС ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ ДҮНГИЙН ТУХАЙ ХАМТАРСАН АЛБАН МЭДЭЭ
С.БАТБОЛД: КАТАР УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА
ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРИВ
СанктПетербург хотод суралцаж буй оюутны тоог нэмнэ
Ерөнхий сайд С.Батболдын айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан