Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ОХУ-Д АЖИЛЛАЖ, СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.14 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д ажиллаж, суралцаж буй Монгол Улсын иргэдтэйгээ уулзаж ярилцлаа. Ерөнхий сайд С.Батболд ярианыхаа эхэнд Монгол орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, мөн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа талаар товч  мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд С.Батболд Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэхдээ Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт авч хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн талаар мэдээлж, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд ОХУ-д энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн иргэд маань үнэтэй хувь нэмэр оруулж буйг дурдлаа. Мөн түүнчлэн Монголын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд нарийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгааг онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт гадаад оронд удаан хугацаагаар ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэх талаар тодорхой асуудлууд тусган хэрэгжүүлж байгаа талаар  мэдээлэл хийлээ.

Түүнчлэн ОХУ-тай иргэд харилцан визгүй зорчих асуудлаар яриа хэлэлцээ үргэлжилж байгаа мөн сүүлийн үед Монголчууд хар тамхитай холбогдсон гэмт хэрэгт оролцолдож байгаа талаар мэдээлж энэ төрлийн гэмт хэргээс холуур  анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд Монгол иргэддээ эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД, ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, ОРОСЫН ХЭСГИЙН ДАРГА И.Е.ЛЕВИТИНТЭЙ УУЛЗАВ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ДОКТОР БОЛОВ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВТОЙ УУЛЗАВ
Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
Хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 907 сая ам.долларт хүрчээ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НУТАГ БУЦЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан