Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 907 сая ам.долларт хүрчээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.10 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар 2010 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсоор айлчилна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин, ОХУ-ын холбооны хурлын зөвлөлийн дарга С.M.Миранов, Төрийн Думын дарга Нэгдсэн Орос намын дээд зөвлөлийн дарга Б.В,Грызлов болон Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин зэрэг өндөр албан тушаалтнуудтай уулзана.

 Энэ үеэр ОХУ-ын өмнө Монгол улсын хүлээх санхүүгийн  үүргийг зохицуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Дорнод-Уран хамтарсан үйлдвэр байгуулах зарчмын нөхцлийн тухай хэлэлцээр, Цэргийн хамтын ажиллагааны үр дүнд буй болсон оюуны өмчийг хамтран хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны 2012 оны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

Мөн Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа худалдаа эдийн засгийн салбарт эрчимжиж энэ оны эхний хагас жилийн байдлаар хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 907 сая ам.долларт хүрчээ. Энэхүү албан ёсны айлчлал нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж хоёр тал үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ОХУ-Д АЖИЛЛАЖ, СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД, ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, ОРОСЫН ХЭСГИЙН ДАРГА И.Е.ЛЕВИТИНТЭЙ УУЛЗАВ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НУТАГ БУЦЛАА
БНСУ-ЫН ХӨГЖЛИЙН БАНК ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Уламжлал шинэчлэлийг хослуулсан хөгжлийн зөв гарц хэрэгтэй байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан