Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ХҮНДЭТ ХАРУУЛЫНХАН 55 ЖИЛИЙН ОЙТОЙГОО ЗОЛГОЛОО
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.09 /
Төрийн ёслол хүндэтгэл, Үндэсний их баяр наадам, гадаадын зочин төлөөлөгч хүлээн авах зэрэг нэн хариуцлагатай үүргийг нэр хүндтэй биелүүлж, Монгол орны нүүр царай болж байдаг Монгол Улсын Төрийн хүндэт харуул үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд ёслолын ажиллагаанд оролцон  Төрийн Хүндэт харуулын хамт олонд өргөмжлөл гардуулж, нэр бүхий албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өргөмжлөлөөр Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит “Цэргийн гавъяаны одонт” Хүндэт харуулын ангийн хамт олон, бэлтгэл хошууч генерал Г.Баатар, ахлах дэслэгч С.Ариунболд, Ц.Хашхүү, С.Наранжаргал нарыг шагнасныг тэрээр гардуулав.

Шадар сайд М.Энхболд хэлсэн үгэндээ “Олон зуун жилийн баялаг түүх, баатарлаг дайчин уламжлалтай Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморийг өнө мөнх дээдлэн хадгалж ирсэн Хүндэт харуулын ангийн нийт бие бүрэлдэхүүн та бүхэнд мэндчилгээ дэвшүүлье. Улсын их баяр наадмыг ёс төртэй, сүр хүчтэй, зохион байгуулалттай, нэр хүндтэй явуулахад Төрийн хүндэт харуулын албан хаагчдын гүйцэтгэх үүрэг асар их байдаг. Төрийн ёслол хүндэтгэлийн болон цэргийн сургалт бэлтгэлдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэлээ.

Төрийн хүндэт харуулын ангиас эрдэмтэн мэргэд, зохиолч яруу найрагчид, Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат жүжигчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Д.Дамдин зэрэг олон арван алдартнаас гадна 9 генерал төрөн гарсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Шадар сайд , Сайд нар ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ОХУ-Д АЙЛЧИЛНА
Уламжлал шинэчлэлийг хослуулсан хөгжлийн зөв гарц хэрэгтэй байна
БНСУ-ЫН ХӨГЖЛИЙН БАНК ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Залхуурахгүй, худлаа ярихгүй байх нь хамгийн чухал
Оюутолгойн төсөл монголын ард түмэнд ашигтай байгаа гэдгийг Засгийн газар нотоллоо
Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан