|
|
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ОХУ-Д АЙЛЧИЛНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.09 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар 2010 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсоор айлчилна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинтэй яриа хэлэлцээ хийж, бусад удирдах хүмүүстэй уулзан, Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, Москва хотноо ажиллаж, амьдарч, сурч байгаа нутаг нэгтнүүдтэйгээ уулзахаар төлөвлөсөн байна. Ерөнхий сайдын энэ айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, Оросын удирдагчидтай тогтоосон нөхөрсөг харилцааг бататгах, стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулах зорилготой юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Уламжлал шинэчлэлийг хослуулсан хөгжлийн зөв гарц хэрэгтэй байна
|
|
БНСУ-ЫН ХӨГЖЛИЙН БАНК ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
|
|
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НУТАГ БУЦЛАА
|
|
|
ХҮНДЭТ ХАРУУЛЫНХАН 55 ЖИЛИЙН ОЙТОЙГОО ЗОЛГОЛОО
|
|
Залхуурахгүй, худлаа ярихгүй байх нь хамгийн чухал
|
|
Оюутолгойн төсөл монголын ард түмэнд ашигтай байгаа гэдгийг Засгийн газар нотоллоо
|
|
|
|
|
|
|
|
|