-Засгийн газрын хуралдаанаар нэр бvхий сайд нарт сануулга өгснөөс хэтэрсэнгvй. Өөр арга хэмжээ авах боломжгvй байсан юм уу?
УИХ-ын дарга өнгөрсөн арванхоёрдугаар сард зарим сайдад хариуцлага тооцох тухай албан бичиг ирvvлсэн. Засгийн газрын оны өмнөх отгон хуралдаанаар сайд нарын хариуцлагыг дээшлvvлэх, өндөржvvлэх талаар ярилцсан юм. УИХ-д асуудал оруулах байсан атлаа нэгдсэн хуралдаанаас цаг гаруй хоцорсон Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын ажлын хэсэгт шаардлагатай мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгvй ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нарт холбогдох асуудлыг хэлэлцэж, хуулийн дагуу анхааруулах арга хэмжээ авсан. Мөн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалд сайд нар цаг хугацаандаа биечлэн оролцож, УИХ-ын дэгийг барьж ажиллах талаар vvрэг өглөө. Засгийн газрын тэргvvн сайд нарт алдаа дутагдлаа давтахгvй байхыг санууллаа. Хvнд, хөнгөн шийтгэл оногдуулах гэдэг агуулгаар биш тодорхой арга хэмжээ авсан. Ерөнхий сайд онцгойлон анхааруулсан гэдэг нь чухал.
-УИХ-ын нэр бvхий гишvvд Д.Зоригт сайдыг огцруулах өргөдлийг өргөн барьсан. Уг асуудал байнгын хороонд шилжчихсэн. Намын бvлгийн хуралдаанаас ямар шийдвэр гарсан бол?
-УИХ дахь Монгол Ардын Намын бvлэг өчигдөр хуралдаж энэ асуудлаар ярилцсан. УИХ-ын гишvvн Ц.Батбаяр санал гаргасан учраас намын Удирдах зөвлөл ч хэлэлцсэн. Намын бvлэг Д.Зоригт сайдад сануулах арга хэмжээ авч, улстөрийн хариуцлага тооцох шаардлагагvй гэсэн шийдвэр гаргалаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдын хариуцлагын асуудлыг хэлэлцэх эсэх нь хvсэлт тавьсан гишvvдээс хамаарна. Гэхдээ Ц.Батбаяр гишvvн өргөдлөө татаж байгаагаа бvлгийнхээ гишvvдэд ойлгуулсан.
- Засгийн газрын оны эхний хуралдаанаар төсвийн ерөнхийлөн захирагч нарт тендерийг цаг хугацаанд нь зарлахын зэрэгцээ хариуцлагатай ажиллахыг vvрэг болгосон. Энэ оны гол зорилт гэж ойлгож болох уу?
-2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр Засгийн газар зарласан. Бодит vр дvн гаргаж ажиллахын тулд Засгийн газрын гишvvд, агентлагийн дарга нар, орон нутгийн удирдлагуудад vvрэг даалгаврыг биелvvлж ажиллах, зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох чиглэл гарсан. Төрийн албаны шат бvрт хариуцлагатай байх талаар 2011 онд онцгойлон анхаарна. Өнгөрсөн жил тендерийг эрт зарлуулж товлосон хугацаанд бvтээн байгуулалтын ажлыг эхлvvлсэн нь vр дvнд хvрсэн. Энэ жил ч хоёрдугаар сарын 1-нээс бvх байгууллага тендер зарлаж, дөрөвдvгээр сарын 1-ний дотор тендерт оролцогчдоо шалгаруулах ёстой. Ийм чиглэлийг Ерөнхий сайд төсвийн ерөнхийлөн захирагч нарт vvрэг өглөө.