Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Улс булангийн орнуудыг хамаарах Элчин сайдын яамаа Кувейтэд нээлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.06 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж байгаа албан ёсны айлчлал шинжлэх ухаан технологи, худалдаа бизнесийн салбарыг хамарсан үйл явдлаар үргэлжилж байна. 2011 оны 01 дүгээр сарын 5-нд Монгол Кувейтийн харилцаанд нэгэн шинэ хуудас нээгдлээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 35 жилийн түүхэнд хоёр тал анх удаагаа Элчин сайдын яамдаа нээж байгаа юм. Өнгөрсөн онд Кувейтийн тал Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол өнөөдөр Монголын гэсэн тодотголтой Элчин сайдын яамны байр Эль Кувейт хотноо үүдээ нээлээ.

Булангийн орнуудтай  харилцаа хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэхэд Кувейт дэх Монголын Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэх учиртайг Ерөнхий сайд С.Батболд нээлтийн ёслолд оролцохдоо тэмдэглээд ажлын амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Шинжлэх ухааны салбарт Кувейттэй идэвхтэй хамтарч ажиллана
Булангийн орны хөрөнгө оруулагчдад Монголыг таниулсан айлчлал боллоо
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН КУВЕЙТ УЛСАД ХИЙСЭН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ДҮНГЭЭР ГАРГАСАН ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
ЗГХЭГ-ын дарга Ч.Хvрэлбаатараас цаг vеийн зарим асуудлаар тодруулга авлаа
ЕРӨНХИЙ САЙД НАР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД КУВЕЙТИЙН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан