Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Шинжлэх ухааны салбарт Кувейттэй идэвхтэй хамтарч ажиллана
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.06 /
Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дагалдан яваа төлөөлөгчдийнхөө хамт Кувейтийн шинжлэх ухаан  судалгааны хүрээлэнд зочиллоо. Тус хүрээлэн нь 1967 онд Японы “Арабиан Ойл” компани  Кувейтийн Засгийн газартай хийсэн газрын тосны гэрээний үүргийн биелэлт болон анх байгуулагдсан түүхтэй бөгөөд  газрын тос, цөл дэх хөдөө аж ахуй болон далайн биологи гэсэн 3 үндсэн чиглэлээр  сэдэвчилсэн судалгаа хийх зорилготой байжээ. Харин 1973 онд тус шинжлэх ухаан судалгааны хүрээлэн нь Эмирийн зарлигаар удирдах зөвлөлөөр дамжуулан сайд нарын зөвлөлийн шууд харьяанд орсон байна. Гэвч удалгүй бие даасан олон нийтийн хүрээлэн болгон өөрчилжээ.

Кувейтийн шинжлэх ухаан судлалын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Монголын төлөөлөгчдөд үйл ажиллагаа зорилтоо танилцуулахдаа жилийн 194 сая ам.долларын төсөвтэй тус хүрээлэн нь тодорхой салбараар асуудлын гүнд орж ажиллаж чаддаг, үр дүн нь ч амьдралд гардаг болохоор булангийн орнууддаа төдийгүй олон улсад танил болсон гэдгээ бардам хэлж байлаа. КШУСХ нь эдүгээ байгаль орчин, хот төлөвлөлт, хүнсний ба далайн нөөц, газрын тосны судалгаа шинжилгээ, технологи, эдийн засаг, усны нөөц гэсэн чиглэлүүдээр идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Ерөнхий сайд тус хүрээлэнтэй танилцаад, өөрийн орны онцлог  болон зах зээлтэйгээ уялдсан тодорхой хэдэн гол чиглэлээр үйл ажиллагаагаа стандартын дагуу цомхон бүтэцтэй явуулж байгаа нь амжилттай үр дүнтэй ажиллах үндэс болж байгааг энэ хүрээлэнгийн жишээн дээр дагалдан яваа хүмүүст тайлбарлав. Үнэндээ дэндүү нүсэр бүтэц, хэдэн арван салбар хэлтэстэй манай шинжлэх ухааны хүрээлэн социализмын үеийн загвараасаа салж Кувейтийн энэ хүрээлэнгийн туршлагаар ажиллабал амжилтад хүрэх боломж байна. Кувейтийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэн манай БОАЖЯ-тай зарим тодорхой чиглэлээр хамтран ажиллаад эхэлсэн төдийгүй хамтарсан бааз байгуулсан, түүнийгээ  Монголыг Кувейттэй холбох гүүр хэмээн нэрлэх болсноо Ерөнхий сайдад дуулгалаа.

Мөн тус хүрээлэнгийн төрөлжсөн төв болох Үндэсний газар хөдлөлийн сүлжээ нь манай улсын газар хөдлөлтийн байдалд судалгаа хийгээд нааштай үзүүлэлт гарсныг сонирхуулав. Шинжлэх ухаан технологийн  ололтыг бодит амьдралд нэвтрүүлэх, судалгаа шинжилгээг мэргэжлийн түвшинд хийж байгаа энэ туршлагаасаа монголчуудтай хуваалцаж өргөн хүрээнд  хамтран ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд тус хүрээлэнгийнхэнтэй уулзахдаа хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Булангийн орны хөрөнгө оруулагчдад Монголыг таниулсан айлчлал боллоо
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН КУВЕЙТ УЛСАД ХИЙСЭН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ДҮНГЭЭР ГАРГАСАН ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Ерөнхий сайд АНЭУ-д айлчилж байна
Монгол Улс булангийн орнуудыг хамаарах Элчин сайдын яамаа Кувейтэд нээлээ
ЗГХЭГ-ын дарга Ч.Хvрэлбаатараас цаг vеийн зарим асуудлаар тодруулга авлаа
ЕРӨНХИЙ САЙД НАР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан