Дэлхийн 60 гаруй оронд 200 гаруй мянган монголчууд сурч ажиллаж, амьдарч байна. Хилийн чанадад амьдарч буй монголчуудад эх орныхоо хөгжил дэвшилд оюуны хөрөнгө оруулалт хийж, хувь нэмрээ оруулах боломж байна. Бүтээлч, шинэ санал санаачилгаа эссэ бичлэгээр дамжуулан төр засагтаа хүргэх энэхүү боломжийг Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, БСШУЯ хамтран олгож байгаа юм.
Монгол Улс тунхагласны 86 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа “Эх орныхоо хөгжилд-Миний оролцоо” сэдэвт энэхүү зохион бичлэгийн уралдаанд энэ сарын 26-ны өдрөөс эхлэн цахим хэлбэрээр оролцох боломжтой.Зохион бичлэг нь Arial 12 фонтоор байх бөгөөд үгийн тоо 500-750 байна. Бүтээлийг ирэх сарын 22-ны 18.00 цаг хүртэл авна.
Уралдаанд ирсэн бүтээлүүдийг 25 хүртлэх ба 25-аас дээш насны оролцогчдын бүтээл гэж хоёр ангилан www.cooperation.gov.mn вэбсайт дээр нээлттэй тавьж, уншигчид таалагдсан бүтээлдээ санал өгч шагналтнуудыг шалгаруулна. Уралдааны дүнг 11 дүгээр сарын 26-ны өдөр мэдээлж, амжилттай оролцогчдын шагналыг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан гардуулна.
Шагналын сан нь
• Нэгдүгээр байр – 2 – Ерөнхий сайдын өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)
• Хоёрдугаар байр – 2 – Талархлын бичиг, мөнгөн шагнал (250.000 төгрөг)
• Гуравдугаар байр – 2 – Талархлын бичиг, мөнгөн шагнал (100.000 төгрөг)
• Тусгай байр – 10 – Дурсгалын зүйл, мөнгөн шагнал (50.000 төгрөг)
• Шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгоно.
Эссэг доорх хаягаар хүлээж авна:
“ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - МИНИЙ ОРОЛЦОО” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд гэж хаяглан, бүртгэлийн анкетийн хамт
Монгол Улс
Улаанбаатар-12
Төрийн ордон
#469, 195
хаягаар биечлэн хүргэх эсвэл
Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. и-мейлээр явуулах
Лавлах утаc: 00976-51-264077, 00976-11-323401
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.cooperation.gov.mn авна уу