Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Сүхбаатар, Дорнод аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.15 /
Дорнод, Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албадыг  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд өнөөдөр хуралдсан Улсын Онцгой комиссын хурлын үеэр үүрэг болголоо. Мөн эдгээр аймагтай хил залгаа Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр болон Төв аймаг, нийслэл Улаанбаатар хотын  нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албадыг өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжиж, шүлхий өвчний тархалтыг таслан зогсоох, устгах ажлыг эрчимжүүлж, өвчний үзлэг тандалт, вакцинжуулалт, устгал, ариутгал, халдваргүйтлийн арга хэмжээг зохих журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд хатуу хяналт тавьж ажиллахыг даалгалаа.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Баруун-Урт, Халзан, Онгон, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Дорнод аймгийн Чойбалсан, Чулуунхороот, Баянтүмэн, Матад зэрэг сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт гараад байна. Эдгээр сумдад нийт 334 өрхийн 7000 орчим мал өвчилснөөс 3000 гаруйг нь устгасан. Өвчилж байгаа малын тоо хоногт 500-700 толгойгоор нэмэгдэж байгаа нь эдгээр аймагт өндөржүүлсэн бэлэн байдал тогтоохоос аргагүйд хүргэсэн байна.

Улсын онцгой комиссын дарга малын халдварт өвчин дэгдээд буй энэ хоёр аймгийн Засаг дарга нар болон, Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд Мал, эмнэлгийн үржлийн газраас ариутгалын бодис тус бүр гурван тонныг, нэг удаагийн хамгааллын хувцас тус бүр 300 ширхгийг эдгээр хоёр аймагт хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн энэ хоёр аймгийн бүх малыг үзлэгт хамруулах, вакцинжуулах ажилд малын эмч нараас гадна Хөдөө аж ахуйн их сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дайчлах, 15-20 малчин өрхийн дунд малын эмч ажиллуулан иргэд малчдад заавар зөвлөгөө өгч ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Шүлхий үүсгэгч нь хүйтэнд тэсвэртэй, малын дархлаа буурахад дахин дэгдэлт гарч болзошгүй, эрсдпэл ихтэй тул Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймаг болон Улаанбаатар хотын нийт малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахыг Мал, эмнэлэг үржлийн газраас хурлын үеэр санал болголоо. Улсын онцгой комиссын хурлын үеэр мөн шүлхий өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Дорнод аймгийн Эрээнцав, Хавирга, Өвдөгбаянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах асуудлыг зарим гишүүд хөндөж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 15-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэх гэж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийг Германы Засгийн газраас дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Шадар сайд М.Энхболд Шри Шри Рави Шанкарыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд манлайлагч залууст амжилт хүслээ
Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманийг батламжиллаа
Цэцэг өргөлөө
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан