|
|
Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманийг батламжиллаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.10 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дундговь аймгийн шинээр томилогдсон Засаг дарга Дамбабазарын Чандманийг хүлээн авч уулзаж, аймгийн Засаг даргын батламжийг нь гардууллаа. Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга Д.Чандманьд ажлын амжилт хүсээд, шинэ даргыг шийдвэрлэх олон ажил хүлээж байгаа, тэргүүлэх чиглэлээ зөв тогтоож, аймгийнхаа иргэдийг ажлын байраар хангаж ажиллахад гол анхаарлаа хандуулахыг зөвлөлөө. Мөн төрийн албанд олон жил ажилласан туршлагатай, эрдэмтэн хүний хувьд Дундговь аймгийн хөгжилд илүүтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа хэлээд аймгийнхаа усны асуудлыг нэн тэргүүнд шийдэхийг үүрэг болголоо.
Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань нь хуучнаар Зөвлөлт Холбоот улсад Хөдөө аж ахуйн усжуулалт, механикжуулалтын их сургуулийг хөдөө аж ахуйн усжуулалтын инженер, МУИС-ийн ОУХДС-ийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн, доктор, профессор цолтой. Тус аймгийн Засаг даргаар томилогдох хүртлээ Усны судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажилласан. Мөн сүүлийн арваад жилд Дундговь аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, тус аймгийн Сайхан-Овоо сумын нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтай юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Ерөнхий сайд манлайлагч залууст амжилт хүслээ
|
|
Сүхбаатар, Дорнод аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 15-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
|
|
|
Ерөнхий сайд С.Батболд Дэлхийн аварга С.Батцэцэгт чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ
|
|
Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
|
|
|
|
|
|
|
|
|