Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд С.Батболд Дэлхийн аварга С.Батцэцэгт чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.10 /
Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Сүхбаатарын Батболд Чөлөөт бөхийн дэлхийн шинэхэн аварга Соронзонболдын Батцэцэгт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. Мэндчилгээнд ”Москва хотноо зохион байгуулагдаж буй Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн  тэмцээнээс алтан медаль хүртэж “Дэлхийн аварга” хэмээх алдрын буухиаг эх орондоо залгуулсан Соронзонболдын Батцэцэг Танд болон  Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудад  Монгол Улсын Засгийн газрын  өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ баяр хүргэж  байгаагаа илэрхийлье.

Сингапур улсад зохиогдсон Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадмаас Монголын тамирчид ихэр аваргыг төрүүлсэн баярт мөчөөс хойш сар хүрээгүй хугацаанд чөлөөт бөхийн төрөлд Дэлхийн аваргатай болсон тухай сайхан мэдээг эх орон, ард түмэн тань сэтгэл  догдлон бахдал дүүрэн хүлээж авлаа. Чөлөөт бөхийн төрөлд 35 жилийн дараа дэлхийн аваргын эрхэм алдрыг хүртсэн    С.Батцэцэг Таны тэвчээр хатуужил, хүч хөдөлмөр, оюун ухаан  тамирчид, залуучуудын бахархал болж араасаа олон аваргуудыг төрүүлнэ гэдэгт итгэж байна. Танд болон чөлөөт бөхийн багийн хамт олонд спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд” гэжээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Спорт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Цэцэг өргөлөө
Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманийг батламжиллаа
Ерөнхий сайд манлайлагч залууст амжилт хүслээ
Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан