Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ЕРӨНХИЙ САЙД “УВС ХҮНС” КОМПАНИЙ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.04 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Увс аймагт ажиллахдаа “Увс хүнс” компаний ажилтай танилцлаа. Энэ компани нь 1942 онд ”Идэш тэжээлийн комбинат” нэртэй байгуулагдан Увс аймгийн иргэдийг сүү, архи, ундаа, гурил зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр хангаж иржээ.  Төрийн өмчид байсан 51 хувийг 1997 онд нийтийн дуудлага худалдаагаар худалдан хувьчилснаар “Увс хүнс” ХК болсон байна. 2005 онд хувьцааны хяналтын багцыг шинэ хувьцаа эзэмшигчид худалдаж авснаар компаний гүйцэтгэх удирдлага бүрэн шинэчлэгдсэн байна.

2006 оноос бүтээгдэхүүний техник, технологи, сав баглаа боодлоо шинэчлэн, маркетингийн цогц бодлого хэрэгжүүлж өдгөө UFC групп болон өргөжиж, зах зээлд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ баттай эзэлжээ. Тус компани архи, ундаа, талх, нарийн боов, иоджуулсан давс, жимс, чацаргана боловсруулах үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ Чацарганы газар тариалангийн аж ахуй хөгжүүлэхийг зорьж байна. Энэ дагуу Улаангом хотын нутагт 100 га газрыг боловсруулан, услалтын систем барьж ОХУ-аас шилдэг, элит сортын 50 мянган чацарганы суулгац тариалжээ. Мөн хүнсний ногоо, нарийн ногооны тариалалт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 20 тонн багтаамжтай зоорь, хүлэмжийг өөрийн хөрөнгөөр барьж босгосон байна. “Увс хүнс” компани чацарганы тос, жүүс, “Морьтой Чингис”, “Хан Хөхий”, “Хархираа” зэрэг архи, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нийт 150 орчим ажилтантай. Жилдээ улсын төсөвт 1 тэрбум төгрөгийн татвар төлж байна.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
УЛААНГОМ ХОТОД 7,6 КМ ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
ЕРӨНХИЙ САЙД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УВС АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
ХИЙЖ БҮТЭЭЕ ГЭСЭН ХҮСЭЛ, ЭРМЭЛЗЭЛ ОРОН НУТАГТ ИХ БАЙНА
Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан