Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
УЛААНГОМ ХОТОД 7,6 КМ ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.04 /
Увс аймгийн Улаангом хотын доторхи хатуу хучилттай замын ажил бүрэн дууслаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг Увс аймагт ажиллах үеэр 7,6 км хатуу хучилттай замын нээлт болсон юм. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо хийх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Замын засвар, шинэчлэлийн ажил нь Увс аймгийг 2008-2012 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлын нэг юм байна.

Авто замын засвар, шинэчлэлийг Увс-АЗЗА компани туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хийсэн байна. Улаангом хотод 1990 оноос хойш ийм их хэмжээний хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй гэнэ. Мөн энэ өдөр Улаангом хотын 6, 7 дугаар багт 100 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийж Ерөнхий сайд оролцлоо. Цэцэрлэгийг Арвижих-Увс компани 364 сая төгрөгөөр барьжээ. Тус аймагт сургуулийн өмнөх насны 8345 хүүхэд байгаагийн 2800 гаруй нь цэцэрлэгийн үндсэн бүлэгт, 1900 гаруй нь нүүдлийн гэр цэцэрлэг, ээлжийн бүлэгт хамрагдаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.     



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
ЕРӨНХИЙ САЙД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
ЕРӨНХИЙ САЙД “УВС ХҮНС” КОМПАНИЙ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УВС АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
ХИЙЖ БҮТЭЭЕ ГЭСЭН ХҮСЭЛ, ЭРМЭЛЗЭЛ ОРОН НУТАГТ ИХ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан