Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хангана
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.27 /
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой ирэх онд тохионо. Тус ойд бэлтгэх ажлын хэсэг Монгол улсын шадар сайдаар ахлуулан байгуулагдсан билээ. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, зохион байгуулагдах арга хэмжээний төлөвлөгөөний талаар ярилцлаа. Төлөвлөгөө ёсоор бол Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулсан дурсгалын цогцолбор байгуулагдаж, түүхэн сэдэвт баримтат уран сайхны кино хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Түүнчлэн монголч эрдэмтдийн их хурлыг ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, энэ сэдэвтэй холбоотойгоор нэлээдгүй ном товхимол гаргах зорилттой байгаагаа зохион байруулах комиссынхон ажлын хэсэгт танилцуулсан. Мөн энэ үеэр баярын хурал, концерт болж, бөхийн барилдаан ч болох ажээ. Түүнчлэн Богд эзэн хааны хаш, мөнгөн,алтан тамгануудын хуулбарыг үйлдэн музейд залж байнгын үзмэр болгох төлөвлөгөө ч байгаа юм байна. Ажлын хэсгийнхэн хийх ажлыг ерөнхийд нь дэмжин, гарах зардлыг холбогдох яаманд танилцуулахаар боллоо гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.БАТБОЛД : Монгол хүн эрүүл, боловсролтой, өрсөлдөх чадвартай байх ёстой
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ САЙТАР ХАНГАХЫГ САНУУЛЛАА
ХОТГОЙДЫН ЧИНГҮНЖАВЫН ХӨШӨӨГ НЭЭВ
Тяньжины төлөөлөгчид айлчилж байна
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
С.Батболд: Бизнесийн эрхлэх орчныг бүх талаар бүрдүүлье
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан