Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Тяньжины төлөөлөгчид айлчилж байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.27 /
Улаанбаатар хотын захирагчийн урилгаар Тяньжин хотын удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй өргөн бүрэлдэхүүн бүхий төлөөлөгчид нийслэл хотод айлчилж байна. Тэд өнөөдөр Монгол улсын шадар сайд  М.Энхболдтой уулзав. “Хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа улс төрийн харилцааны хүрээн дэх айлчлалууд өргөжин хөгжиж байна. Тухайлбал, хэдхэн сарын өмнө Монгол улсын ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийсэн бол, сар гаруйхны өмнө БНХАУ-ын төрийн зөвлөлийн дарга ноён Вэнь Зяабао манай оронд айлчилсан нь энэ бүхнийг илтгэж байгаа хэрэг” хэмээн шадар сайд М.Энхболд эрхэм зочдыг угтан авахдаа хэлж байлаа.

Эдгээр айлчлалын хүрээнд яригдсан асуудлыг бодитой ажил болгоход монголын талын комисс идэвхтэй ажиллах болно гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн. Тяньжин боомт бол Монголын хувьд хамгийн ойрхон далайн боомт юм, бид олон жилийн турш далайн боомт хотод өөрийн төлөөлөлтэй болох талаар хичээн ажилласны үр дүнд энэ талаар тодорхой амжилт гарсан гэдгийг ч  дурьдлаа. Тус боомт хотод монголын бизнес эрхлэгчдийн зүгээс томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тяньжины чөлөөт бүсийн монголын харьяанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Европын холбоонд татваргүй гаргах бодол буйг ч Шадар сайд яриандаа тэмдэглэж байв. Өөрөөр хэлбэл “JSP” хөтөлбөрийн хүрээнд 720 нэр төрлийн барааг татваргүй гаргах боломжтой юм байна.

Харин эрхэм зочдын хувьд өргөн бүрэлдэхүүнтэйгээр манай улсад анх удаа ирж байгаагаа тэмдэглээд, төрийн  дээд хэмжээний айчлалын хүрээнд зурагдсан санамж бичиг, протоколыг баталгаажуулж  хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой хэмээн айлчлалаа тодорхойлж байв. Зочдын дотор үндсэн хөрөнгө нь 10- 20 тэрбум юаньд хүрдэг эрхмүүд нэлээдгүй байгааг танилцуулгын явцад анзаарагдаж байлаа. Тяньжиний зочид манай орны үзэсгэлэнт газруудаар аялж, хэд хэдэн уулзалт хийх юм байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн  албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хангана
С.БАТБОЛД : Монгол хүн эрүүл, боловсролтой, өрсөлдөх чадвартай байх ёстой
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ САЙТАР ХАНГАХЫГ САНУУЛЛАА
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
С.Батболд: Бизнесийн эрхлэх орчныг бүх талаар бүрдүүлье
ЕРӨНХИЙ САЙД АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан