Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Төв цэнгэлдэх хүрээлэн наадамчдаа хүлээж авахад бэлэн болжээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.09 /
Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадам эхлэхэд бэлэн болжээ гэж Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд хэллээ. Тэрбээр өнөөдөр зохион байгуулах хороо болон салбар хорооны гишүүдийн хамт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтийн ажил болоод наадмын нээлтийн тоглолтын бэлтгэлтэй танилцлаа. Үзэгчдийн сонирхон үздэг наадмын нээлтийн тоглолтын найруулагчаар энэ жил гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Оn’n off” продакшнын захирал, найруулагч С.Ононбат нар баг болон ажиллаж байгаа.

Тэд нээлтийн тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармони, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга зэрэг мэргэжлийн урлагийн бүхий л байгууллагын уран бүтээлчдээс гадна рок попын дуучид, хөгжимчдийг оролцуулан 40 минутын тоглолт бэлтгэж байна.  Монголын хүүхдийн ордны багачууд ч оролцож байгаа юм байна. Хяналтын тоглолтын дараа Шадар сайд М.Энхболд “Шинэлэг, аятайхан тоглолт байна. Гэхдээ энэ хоёр өдөр хангалттай сайн бэлтгэл хийгээрэй” гэлээ.

Наадмын комиссын дарга дараа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажилтай танилцсан юм. 15 мянган хүний суудалтай тус хүрээлэн наадамчдаа хүлээж авахад бэлэн болжээ гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон дүгнэлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа талбайд 300 гаруй аж ахуйн нэгж үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авчээ. Энэ хүмүүсийн төлөөлөлтэй зохион байгуулах хорооныхон уулзаж наадамчин олондоо эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэхийг анхаарууллаа. Баярын өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын  газрын эрүүл ахуйн 100 гаруй байцаагч эдгээр аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллана. Баяр наадмаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхох хүмүүст дуулгахад Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааны тасалбарыг Соёлын төв өргөө болон Бөхийн өргөөний тасалбар түгээх цэгээр борлуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
З.Бжезински: Монгол Улс Европтой хил залгах боломжтой
Морь унаач хүүхдүүд анх удаа спортын дэд мастер цол хүртлээ
Монгол Улсын Ерөнхий сайд БНТУ-ын Парламентын даргатай уулзав
ДЭМБ-аас 300 000 хүн тун вакцин нэмж олгохоор болов
...
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын мэндчилгээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан