Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Улсын Ерөнхий сайд БНТУ-ын Парламентын даргатай уулзав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.09 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мехмет Али Шахинтай 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдөр уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол-Туркийн харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж ирсэнд сэтгэл хагалуун байдаг гээд, хоёр талын харилцааг илүү өндөр түвшинд гаргахад өндөр хэмжээний харилцан айлчлалууд нь чухал ач холбогдолтой юм гэдгийг онцоллоо.

Тэрээр нийгэм, соёл, боловсролын салбарт хоёр талын харилцаа амжилттай сайн хөгжиж байгаа, тухайлбал жил бүр монгол залуусыг Турк Улсад сургах талаар Туркийн Засгийн газар ихээхэн чармайлт гарган ажилладаг гэдгийг тэмдэглэв. Талууд цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд хөгжүүлэх, тухайлбал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ихээхэн боломж байгаа гэдгийг Ерөнхий сайд яриандаа онцлоод, эдгээр боломжийг ашиглаж харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөхөд Парламент хоорондын хамтын ажиллагаа нь том үүрэг гүйцэтгэх болно гэж хэллээ.

БНТУ-ын Их Хурлын дарга М.Шахин халуун дотно хүлээн авч байгаад талархал илэрхийлээд “Монгол Улс нь бидний хамтын түүхийг хадгалж ирсэн орон тул бидний хувьд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөнөөр хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг” гэж тэмдэглэв. Тэрээр Монгол-Туркийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ажил хэрэгч хүмүүсийг харилцан солилцох, харилцан туршлага судлах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авах нь чухал байна гэдгийг онцлов.

Жишээлбэл Турк Улсын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хөгжүүлэхэд хэд хэдэн саад бэрхшээл учирдаг бөгөөд гол бэрхшээл нь тээврийн асуудал байдаг гэж М.Шахин тэмдэглээд, эдгээр асуудлыг шийдвэрлэх боломж, бололцоог бий болгохын тулд Туркийн тал ажиллах болно гэв. Тухайлбал далайд гарцгүй Монгол Улсын олон улсын тээврийн асуудлыг хөгжүүлэхэд Туркийн тал бүх талаар дэмжиж ажиллах болно гэж тэрээр мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр Ерөнхий сайд С.Батболд тодорчээ
Ерөнхий сайдад Шинжаан-Уйгарын парламентын төлөөлөгчид бараалхав
Морь унаач хүүхдүүд анх удаа спортын дэд мастер цол хүртлээ
З.Бжезински: Монгол Улс Европтой хил залгах боломжтой
Төв цэнгэлдэх хүрээлэн наадамчдаа хүлээж авахад бэлэн болжээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан