|
|
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.05 /
|
2009-2010 оны байгалийн гамшиг, зуданд нэрвэгдсэн малчдад сэтгэл санаа, эд материалын болон мөнгөн тусламж үзүүлсэн нэр бүхий 50 байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн зөвлөлд Улсын Онцгой комисс талархал илэрхийллээ. Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр тэдэнд хүндэтгэл үзүүлэн дурсамжийн зүйл гардууллаа. 2009-2010 оны өвөл 15 аймгийн 80 суманд байгалийн гамшиг болж 8,8 сая толгой мал хорогдон 474 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан юм. Гамшиг, зудыг хохирол багатай даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар 7 удаа тогтоол гарган 6,8 тэрбум төгрөг зарцуулж малчдад туслах уриалгыг дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, олон улсад хүргүүлсэн.
Энэ уриалгыг дэмжин дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 790 орчим сая төгрөгийг бэлнээр, 84 сая төгрөгийн үнэ бүхий бараа, материал хандивлажээ. Манай оронд суугаа дипломат төлөөлөгчийн газар, гадаадын улс орон, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд 4 тэрбум төгрөгийн хандив, тусламж үзүүлсэн байна. Онцгой байдлын ерөнхий газарт цугласан хандив, тусламжийг 4 удаа нэгдсэн хэлбэрээр малчдад хүргэсэн бөгөөд тусламж эзэддээ хүрч байгаа эсэх, үр дүнтэй зарцуулж байгаа эсэхэд МҮЭХ, ХЭАХН-тэй хамтран хяналт тавьж байжээ.
Онцгой байдлын ерөнхий газар хандив, тусламжийг хүлээн авч, зарцуулсан зэрэгт аудит хийлгэхээр мэргэжлийн байгууллагад хүсэлтээ гаргаад байна. Сүүлийн 40 гаруй жил болоогүй байгалийн гамшиг тохиолдсон хүнд үед тусламжийн гараа сунгасан байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн зөвлөлд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд Засгийн газар, Улсын Онцгой комисс, аймаг, орон нутгийн удирдлага, малчдын өмнөөс талархал илэрхийллээ. Хандив, тусламж үзүүлсэн бүх байгууллага, аж ахуйн нэгжид Үндэсний их баяр наадмын өмнө хүндэтгэл үзүүлж, дурсамжийн зүйл гардуулна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болов
|
|
ШҮЛХИЙНЭЭС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
|
|
М.Энхболд: Энэ зам наадамчдадаа барих сайхан бэлэг боллоо
|
|
|
С.Батболд: Илүү олон асуудлыг шийдвэрлэх зорилт та бүхний өмнө байна
|
|
Монгол Улсын Иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
|
|
ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААГ ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД ХАМРАГДСАН ИРГЭН АВНА
|
|
|
|
|
|
|
|
|