Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Баяр наадмын бэлтгэлийг чанартай хийхийг үүрэг болголоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.24 /
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харваа болон Хүй 7 худаг дахь морь барианы газраар очиж наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Одоогоор засварын ажил төлөвлөсний дагуу явж байгаа бөгөөд 7 дугаар сарын 8 гэхэд дуусна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат хэллээ. Энэ жилийн наадамд зарцуулах 632 сая төгрөгийн 100 саяыг Засгийн газраас, 198 саяыг Нийслэлийн төсвөөс, 248 сая төгрөгийг наадмын үйл ажиллагааны орлогоос бүрдүүлэхээр тооцоод байна.

Засгийн газраас гаргасан 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий Хүй 7 худаг дахь морь барианы газрын Ү, Г зөвшөөрөл хүрэх 3.6 км хатуу хучилттай замыг “Ялгуусан”, “Пауэр ложистик”, “Төгс зам” компани гүйцэтгэж байна. Баяр наадмыг зохион байгуулах салбар хороо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа 400-аас доошгүй машин зогсох боломж бүрдүүлж байгаа тухай салбар хорооны дарга танилцууллаа. Наадмын талбай болон морь барианы газарт үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 500 гаруй аж ахуйн нэгжид өгөх бөгөөд гар дээрээс үйлчилгээ, худалдаа эрхлэхийг хоригложээ.

Одоогоор баяр наадмын хөтөлбөр эцэслэн гараагүй ч 7 дугаар сарын 10-наас баярын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ өдөр төрийн далбаа мандуулах ёслол болно. Мөн уламжлал ёсоор Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Наадмын нээлт 7 дугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагт эхлэнэ. Мөн өдрийн орой Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын цэнгүүн” нийтийн цэнгүүнтэй. Наадмын 3 дахь өдөр буюу 13-нд Уяачдын наадам Хүй 7 худагт болно.

Автомашин хэрэглэгчдэд 8 төрлийн зөвшөөрөл  олгох бөгөөд Ж зогсоолыг жуулчдын автобусанд зориулсан. А, Б зогсоолд төрийн байгууллага, Д зогсоолд гадаадын Элчин сайдын яамны автомашин зогсох юм. Харин наадамчин олон Г, М зогсоолд автомашинаа тавих бөгөөд М зөвшөөрөл нь хоёр төрөл юм. Нэг нь зөвхөн Хүй 7 худагт очих машиных бол нөгөө М нь морь барианы газраас гадна Төв цэнгэлдэх хүрээлэнд зогсох боломжтой. Ү зогсоолд үйлчилгээ эрхлэгчид машинаа тавина. Зөвшөөрөл авах иргэд тухайн дүүргийнхээ замын цагдаагийн тасагт хандах хэрэгтэй.

Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сүүдрэвчтэй талын суудал 20 мянга, наран талынх 10 мянган төгрөгийн үнэтэй байхаар тооцож байна. 20 мянган төгрөгийн тасалбараас 11-ний өдрийнх 10 мянга, 12-ны үдээс  өмнөх 4 мянга, үдээс хойшхи нь 6 мянган төгрөгийн үнэтэй. Харин 10 мянган төгрөгийн тасалбарын 11-ний өдрийнх 4 мянга, 12-ны үдээс өмнөх нь 2 мянга, үдээс хойшхи нь 4 мянган төгрөгийн үнэтэй байхаар тогтсон байна.

Баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын 3000 гаруй ажилтан дэг журам сахиулж, мэргэжлийн хяналтын 1000 гаруй хүн хяналт тавихаар болжээ. Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт бие засах газар, био жорлонг хангалттай байхаар тооцжээ. Үндэсний их баяр наадмыг сурвалжлахаар хэвлэл, мэдээллийн 700 гаруй ажилтан  одоогийн байдлаар хүсэлтээ ирүүлээд байна. Баяр наадмын бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд чанартай хийж гүйцэтгэхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ
Ерөнхий сайд шилдэг тамирчдаа урамшууллаа
Ерөнхий сайд Энэтхэгийн парламентын Ардын танхимын даргатай уулзлаа
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССТОЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ “НОТОЛГООНД СУУРИЛСАН ХУДАЛДААНЫ БОДЛОГО БА АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭГДЭХ ХЭЛЭЛЦЭЭНИЙ АРГА ХЭРЭГСЛҮҮД” СЭДЭВТ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СЕМИНАРЫГ НЭЭЖ МОНГОЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОТОЛГООНД СУУРИЛСАН ШИЙДВЭРИЙН МЕХАНИЗМЫГ ЧУХАЛЧИЛЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан