Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.27 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 04 сарын 27-нд Төрийн ордонд  болсон “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг зохион байгуулах Зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцож, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Хуралд Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох агентлагийн дарга нар оролцож, Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу өөр өөрсдийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөнд нийт 131 зорилт, арга хэмжээ тусгаснаас бизнес эрхлэх орчныг сайжруулах 105 арга хэмжээ бизнесийн орчны макротүвшний тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн 26 арга хэмжээ багтсан. Эдгээрийг хариуцаж хэрэгжүүлэхээр  төрийн 22 яам, агентлаг, төрийн бус зургаан байгууллага, мэргэжлийн холбоод ажиллаж байна. 2010 оны нэг болоод хоёрдугаар улиралд хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлууд хэрэгжих шатандаа явааг Зөвлөлийн гишүүд мэдээлэлдээ онцолж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд, “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг зохион байгуулах Зөвлөлийн дарга С.Батболд хурлыг хааж хэлэхдээ “Ерөнхий уулзалт боллоо. Ийм том хэмжээний хурал хийх гэж хүлээмээргүй байна. Бизнесийн орчныг тааламжтай болгох, уул уурхай, хөдөө аж ахуй, мэргэжлийн хяналт, гааль гэхчлэн тодорхой аль нэг салбар, тухайн салбарын холбогдох хүмүүс цуглаад энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн асуудлуудаар долоо хоног бүр бодлогоо ярилцдаг байя. Ийм ажлыг тогтмолжуулж ямар сэдвээр уулзалт хийх гэж байгаа болон уулзалт, хурлаас ямар санаа оноо, шийд гарав гэдгийг Зөвлөлийн даргад танилцуулдаг болъё” гэсэн үүрэг өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
БНХАУ-ЫН ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ХОРООНЫ УДИРДЛАГУУД АЙЛЧИЛЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ
С.Батболд: Малгүй болсон өрхүүдийг үе шаттайгаар малжуулахаар төлөвлөж байна
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Ерөнхий сайд үйлдвэрчний эвлэлийнхнийг хүлээн авч уулзлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан