Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
18-аас дээш насныхан хишиг, хувиа авч эхэлнэ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.13 /
2010 оны 04 сарын 15-ны өдрөөс 18-аас дээш насны, баримт бичгийн зөрчилгүй иргэдэд “Хүний хөгжил сан”-гаас 70 мянган төгрөгийн хишиг, хувь хүртээж эхэлнэ. Хишиг, хувийн мөнгийг арилжааны банкны аймаг, дүүрэг, сум дахь салбарын “Хүний хөгжил сан”-гийн дансанд байршуулж бэлэн болгоод байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны гуравдугаар сарын 5-ны өдөр өгсөн үүрэг чиглэлийн дагуу гуравдугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд олгож буй хишиг, хувийн талаар танилцуулж, хишиг хувийг 18-аас дээш насныханд олгох ажлыг дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст өгч эхлэхээр болсон юм. Хишиг, хувь хүртэх иргэн нь харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд иргэний үнэмлэх, нэг хувь цээж зургаа өгч бүртгүүлэн “Хүний хөгжил сан”-гийн дэвтрээ авна. Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, итгэмжлэл, хоёр хувь цээж зураг бүрдүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзлаа
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ,ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулж, шууд нислэг хийхээр болов
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар хэлэлцэнэ
“Авлигаас урьдчилан сэргийлэхэд орон нутгийн оролцоог хангах нь” сэдэвт семинар болно
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан