Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.14 /
Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож, Гонконгод ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бээжин хотноо түр саатаж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзаад эх орондоо ирлээ. Ерөнхий сайд С.Батболд хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар санал бодлоо илэрхийлж, хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах, хилийн зарим боомтыг 24 цагаар ажиллуулах, ОХУ-аас БНХАУ-руу тавьж байгаа хийн хоолойг Монгол улсаар дамжуулах, мах сүүний боловсруулах үйлдвэр байгуулах, их, дээд сургуулийн хотхон барихад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол улсад томоохон мах сүүний боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, зарим томоохон төсөлд хамтран ажиллахад  бэлэн байгаагаа дурдаж, Ерөнхий сайд С.Батболдын саналуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, хэлэлцсэн зүйлүүдийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд ажлаа уялдуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд тохирлоо. 

Уулзалтанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх нар байлцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ,ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЗАСАГ ДАРГА НАРТ ХҮНИЙ ТӨЛӨӨ АНХААРАХЫГ САНУУЛАВ
18-аас дээш насныхан хишиг, хувиа авч эхэлнэ
Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулж, шууд нислэг хийхээр болов
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар хэлэлцэнэ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан