Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДРОВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.02.01 /
-ЕРӨНХИЙ САЙД ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА-

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд, тус зөвлөлийн дэд тэргүүн Шадар сайд М.Энхболд нар Харшилт хэмээх үхэр жилийн тэргүүн 20 хүүхдэд шагнал гардууллаа. Оны шилдэг хүүхдүүдийг долоон номинациар шалгаруулсан байна.

•    Сурлагын амжилт, танин мэдэхүйн номинацид
Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн 10в ангийн сурагч Эрдэнэчимэгийн Мөнхжавхлан,  нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори Нэгдүгээр сургуулийн 11в ангийн сурагч Цогсүрэнгийн Ивээл, Монгол-Туркийн хамтарсан сургуулийн 11-р ангийн сурагч Буянхүүгийн Лувсанбямба, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори Нэгдүгээр сургуулийн 11г ангийн сурагч Доржпүрэвийн Болд

•    Урлаг, уран бүтээлийн номинацид
Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Уранчимэгийн Ану, Плехановын нэрэмжит орос сургуулийн 5а ангийн сурагч Будын Алтжин

•    Биеийн тамир спортын номинацид
Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай сургуулийн 10-р ангийн сурагч Баянмөнхийн Наваанжамц, Сүхбаатар аймгийн  Онгон сумын дунд сургуулийн 11б ангийн сурагч Болор-Эрдэнийн Номиндалай, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дунд сургуулийн 11в ангийн сурагч Энхтөрийн Хүрэл-Эрдэнэ, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Мөнхболдын Мягмарбаяр, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн 11а ангийн  сурагч Төрбатын Баасанжав, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 9б ангийн сурагч Батмөнхийн Марал-Эрдэнэ 

•    Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн номинацид
Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Мөнхжаргалын Ариунмөнх, Баян-Өлгий аймгийн “Бастама” ахлах сургуулийн 11б ангийн сурагч Ахатын Гулим, Дорноговь аймгийн 2-р сургуулийн 11г ангийн сурагч Буянбадрахын Билгүүн, Орхон аймгийн 14 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Наранбямба

•    Бүтээлч хүүхэд номинацид
Монгол-Туркийн хамтарсан сургуулийн 11-р ангийн сурагч Мөнхсайханы Ганцацрал

•    Хүмүүнлэг энэрэнгүй үйлс номинацид
Увс аймгийн Улаангом сумын “Шинэ ирээдүй” цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч Буянтогтохын Чулуунбат, Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн 11-р ангийн сурагч Гантуяагийн Мөнхбуян

•    Техник сэтгэлгээ номинацид
Дархан-Уул аймгийн 26 дугаар сургуулийн 10-р ангийн сурагч Ууганбаярын Наранбаяр нар тус тус шалгарч Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөмжлөл, дурсгалын зүйл гардлаа.

Ерөнхий сайд шагнал авсан хүүхдүүдэд хандаж, “Шилдэг гэдэг хүссэн болгонд, ажил хийсэн бүхэнд олддоггүй сайхан нэр хүнд. Энэ нэр хүндийг олж авахаас илүү чухал  зүйл нь энэ хүндэтгэлийг дагаж та нарт хариуцлага ирнэ. Улс эх орныхоо өмнө, үе тэнгийнхнийхээ дунд, дүү нарынхаа өмнө үүрч байгаа хариуцлага, нөгөө талаар их том бахархал шүү. Та нар залуу үеийнхнийхээ дунд үлгэр дуурайл болж, манлайлж яваарай. Улс эх орондоо, аав ээждээ ихийг бүтээх шилдгүүд болоорой” гэж ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Боловсрол ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Цэцэг өргөлөө
Ерөнхий сайд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгов
“Оросын төмөр зам” нийгэмлэгээс 35 вагон тусламжийн цуваа ирлээ
ТУСЛАМЖИЙН ЦУВАА ЗАМДАА ГАРЛАА
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 10 САЯ ЮАНЫ ТУСЛАМЖ ИРЛЭЭ
Ерөнхий сайд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдэд талархал илэрхийлэв
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан