Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“Оросын төмөр зам” нийгэмлэгээс 35 вагон тусламжийн цуваа ирлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.02.03 /
Манай улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилтийн байдал хүндэрч ихэнх аймгийн малчид, ард иргэд их хэмжээний цас, хүйтний эрчид туйлдаж байгаа энэ хүнд нөхцөлд тэдэнд туслах аян газар сайгүй өрнөж байна. Үүний хамт манай хөрш зэргэлдээ улс орнууд ч тусламжийн гараа сунгаж сайн санааны дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Өнөөдөр манай хойд хөрш болох ОХУ-ын “Оросын төмөр зам” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэгээс цас зудны гамшигт байдлыг даван туулахад зориулан шаардлагатай өвс тэжээл, эм хэрэгсэл, шатах тослох материал илгээсэн бөгөөд уг тусламжийн барааг ачсан 35 вагон өнөөдөр “Улаанбаатар” өртөөнд орж ирсэн юм.

Цувааг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүд, Улсын Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга Ц.Амгаланбаяр тэргүүтэй тус газрын хамт олон, мөн ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд В.В.Самойленко нарын албаны хүмүүс хүлээн авлаа. Тус цувааг манай ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч А.М.Буратаева ахлан хүргэж ирсэн юм.

Энэхүү ёслолын арга хэмжээнд оролцсон Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Эртний сайхан харилцаат Оросын ахан дүүстэй дайны цагт ч, энхийн цагт ч хамт байж, бие биенээ дэмжин тусалж ирснийг дурьдаад энэхүү уламжлалт сайхан харилцааны илэрхийлэл болж өнөөдрийн хүнд цаг үед сайхан сэтгэлийн гараа сунгаж байгаад баяртай байна” гээд гадаа хүйтэн байгаа хэдий ч халуун дулаан сэтгэл өвөртлөн ирсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Уг тусламжаар 38 нэр төрлийн эм, эмийн бэлдмэл, ариутгалын бодис, 247 нэр төрлийн дулаан хувцас, 350 тонн өвс тэжээл, 118 тонн дизелийн түлш, мазут гээд нийт 13 сая рублийн бараа бүтээгдэхүүнийг илгээсэн байна. Ийнхүү уг тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахын хамт өвөлжилт хүндэрсэн аймгуудад шуурхай хүргэх ажиллагааг эрчимжүүлэхийг ОБЕГ-ын даргад үүрэг болголоо.

Мэдээний бүлэг: Гадаад харилцаа , ОХУ ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ЗУДЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАНА
“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээгдэв
ЕРӨНХИЙ САЙД ОНЫ ШИЛДЭГ БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Ерөнхий сайд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгов
Цэцэг өргөлөө
ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДРОВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан